Монгол Улсын гадаад өр сүүлийн жилд хоёр тэрбум ам.доллароор өсжээ www.ikon.mn
Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 29.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.0 тэрбум доллар буюу 7.3%-аар өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд
Компани хоорондын зээллэг 9.8 (32.9%) тэрбум ам.доллар,
Бусад салбарынх 8.6 (28.6%) тэрбум ам.доллар
Засгийн газрынх 7.4 (24.6%) тэрбум ам.доллар
Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.2 (7.4%) тэрбум ам.доллар,
Төв банкных 1.9 (6.5%) тэрбум ам.доллар байна.
Засгийн газрын нийт өр 2019 оны эхний есөн сард 22.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөг буюу 5.9 хувиар өсжээ.
Засгийн газрын нийт өрийн
19.3 их наяд төгрөг буюу 85.1 хувь гадаад өр
1.4 их наяд төгрөг буюу 6.2 хувь нь дотоод өр
1.1 их наяд төгрөг буюу 4.7 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа
0.9 их наяд төгрөг буюу 4.0 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.
Нийтэлсэн огноо2019-12-12