1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Улаанбаатарт ажилллаж буй иргэдийн сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 118 мянган төгрөгөөр их" www.ikon.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн арваннэгдүгээр сарын байдлыг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.
 
Танилцуулгын үеэр энэ оны гуравдугаар улирлын байдлаар Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 117.9 (10.1%) мянган төгрөгөөр их байгааг Үндэсний статистикийн газрын статистикч Н.Өлзийханд онцоллоо.
 
Статистикаас харвал ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл:
 
Баруун бүсэд 795.7 мянган төгрөг
Зүүн бүсэд 877.1 мянган төгрөг
Хангайн бүс болон Төвийн бүсэд 1.0 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 159,900-370,700 (13.7%-31.8%) мянган төгрөгөөр бага байна.
 
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны гуравдугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага(ААНБ)-ын 685.4 мянган ажиллагчид хамрагджээ.
 
Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.9 (4.6%) мянгаар, өмнөх улирлаас 47 (0.1%)-гоор өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 34.3 (5.3%) мянгаар, өмнөх улирлаас 9.4 (1.4%) мянгаар тус тус нэмэгдсэн болохыг ч мөн хэлэв.
 
Харин нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан 685.4 мянган ажиллагчдын
 
67.7 (9.9%) мянга нь 320,000 төгрөг хүртэлх цалинтай
93.1 (13.6%) мянга нь 320,001-500,000 төгрөгийн цалинтай
209.7 (30.6%) мянга нь 500,001-900,000 төгрөгийн цалинтай
150.8 (22.0%) мянга нь 900,001-1,300,000 төгрөгийн цалинтай
41.6 (6.1%) мянга нь 1,300,001-1,500,000 төгрөгийн цалинтай
122.5 (17.9%)мянга нь 1,500,001 төгрөгөөс дээш цалинтай байна.
Түүнчлэн ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.7 сая төгрөгийн цалинтай байгаа нь статистик мэдээллээр гарчээ.
 
Харин зочид буудал, байр, орон сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 747.9 мянган төгрөгийн цалинтай байгаа аж.
 
Нэмж сонирхуулахад, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдыг салбараар нь харвал боловсролын салбарынхан хамгийн их буюу 15.2 хувийг нь эзэлж байна.


Нийтэлсэн огноо2019-12-12