1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эрдсийн экспортод жонш байраа бэхжүүлнэ www.zgm.mn

Монгол Улсын 2019 оны гадаад худалдааны баланс эерэг гарлаа
Монгол орны жоншны нөөц хүдрээр 74 сая тонн, эрдсээр 30.2 сая тонн байгаа бөгөөд жонш баяжуулах 20 үйлдвэр үйл ажилллагаа явуулж байна
Манай улс өнгөрсөн онд дэлхийн 154 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.доллар болов. Энэ нь 2018 онтой харьцуулахад 6.7 хувиар өссөн үзүүлэлт. Экспортын дүн импортоос давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Ингэснээр төлбөрийн тэнцлийн алдагдал буурах давуу талтай. Уул уурхайн бараа, бүтээгдэхүүний экспорт гадаад худалдаа ашигтай гарах угтал болов. Тэр тусмаа төсвийн орлогыг төвлөрүүлж ирсэн нүүрс, зэсийн баяжмал, газрын тос гадаад худалдааны дүр зургийг ихээхэн өөрчилж байна. Экспорт өнгөрсөн оны турш нааштай байснаар 5.1 хувийн өсөлт гарчээ. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, гадаад худалдааны дийлэнх үзүүлэлт нааштай байв. Экспорт бага багаар төрөлжиж байна. Гэхдээ үүнд ханах болоогүй. Нэхмэл материал болон нэхмэл эдлэлийн экспорт 6.1 хувийн өсөлт үзүүллээ. Монгол Улсын хувьд олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой салбарт уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, түүний дотор ноос, ноолууран бүтээгдэхүүн тооцогдож байна. Гадаад худалдааны салбараа уул уурхайгүйгээр зураглах боломжгүй. Тиймээс эрдэс бүтээгдэхүүний экспортын өнгөрсөн оны тоо баримтыг эргэн харъя. Эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.1 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна. Өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад чулуун нүүрсний экспорт 708.6 мянган тонн, үнийн дүн нь 288.1 сая ам.доллар, хилийн дундаж үнэ нь 6.4 ам.доллараар тус тус өсжээ. Өнгөрсөн онд Монгол Улс нийт 36.4 сая тонн чулуун нүүрс экспортолсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээлсэн юм. Үүний дийлэнх хэсэг буюу 98 хувийг БНХАУ-д, үлдсэн багахан хэсгийг Их Британи болон Сингапурт гаргажээ. Боомтоор нь задлаад харвал Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг гаргаж байгаа Гашуунсухайт боомтоор 20.6 сая тонн нүүрс гаргасан байна. Харин энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс 1.3 их наяд төгрөг олохоор тооцоолсон. 2020 онд жоншны салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэсэн салбарын хүлээлт байна. Тухайлбал, жоншны ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд 78 талбайд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгөөгөө хуулийн хугацаанд нь Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ. Энэ тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж тус байгууллага мэдээлсэн. Монгол Улс жоншны үйлдвэрлэлээр дэлхийд БНХАУ, Мексикийн дараа гуравдугаарт ордог, томоохон ханган нийлүүлэгч бөгөөд 2019 оны эхний 11 сард нийт 631 мянган тонн жоншийг 187.2 сая ам.доллараар экспортолсон. Үүний 75.8 хувийг БНХАУ-д, 24 хувийг ОХУ-д, 0.2 хувийг БНСУ-д нийлүүлсэн билээ. Энэ онд нийт 12 жоншны төсөл хэрэгжихээр байгаа юм. Хайлуур жонш нь хими металлургийн үйлдвэрлэлийн гол түүхий эд төдийгүй түүнийг уран, нефть боловсруулах үйлдвэр, сансрын техник, оптикийн линз, электрон техник, гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглаж байна. Монгол орны жоншны нөөц хүдрээр 74 сая тонн, эрдсээр 30.2 сая тонн байгаа бөгөөд жонш баяжуулах 20 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Манай улсын экспортын голлох ашигт малтмалд хайлуур жоншны экспорт 1.4 хувийг эзэлж байна. Уул уурхайн салбарын экспортод байр сууриа нэмэгдүүлж буй жоншны салбарт хүлээгдэж буй 12 төсөл нэгэн зэрэг эдийн засгийн эргэлтэд орж чадвал 2020 оны экспортын дүнд багагүй өөрчлөлт орох төлөвтэй.


Нийтэлсэн огноо2020-01-14