1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      СЭЛБЭ ХОТХОНЫГ ДУЛААНААР ХАНГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     ОЮУТОЛГОЙН АШГААС ИРГЭН БҮРТ 857 МЯНГАН ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Агаарын чанар стандартаас өндөр байгаа ч агаар цэвэршүүлэгч, амны хаалтын борлуулалт буурчээ www.bloombergtv.mn

Сайжруулсан түлшний хэрэглээ рүү шилжсэн 2019 онд агаар дахь тоосонцрын хэмжээ буурсан ч хүлцэх хэмжээнээс хэд дахин өндөр хэвээр байгааг Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлээд байна.
Тухайлбал: 12 дугаар сард л гэхэд PM10 тоосонцор өмнөх оны мөн үеэсээ 43 хувиар, PM2.5 тоосонцор 38 хувиар буурсан ч хүлцэх хэмжээнээсээ 1.4-2.3 дахин их байгаа аж. Мөн энэ хугацаанд хүхэрлэг хий 96 хувиар, азотын давхар исэл 27 хувиар их гарчээ.
 
Хэдийгээр нүдэнд үзэгдэх бохирдол буурсан ч агаарын чанар эрүүл мэндэд хортой хэвээр байгаа энэ үед агаар цэвэршүүлэгч, амны хаалтын борлуулалт суларсан байгааг компаниуд мэдээлж байна. Агаар цэвэршүүлэгчийн борлуулалт энэ өвөл 30-40 хувиар буурсан гэж Монгол дахь “Xiaomi”-ийн дистрибьютер “MI Mongolia” компани мэдээллээ. Тус компани жилд дунджаар 1000-1500 ширхэг ухаалаг агаар чийгшүүлэгч худалддаг ч өнгөрсөн жил 700-800 ширхгийг борлуулсан талаар онцолсон юм.
 
Мөн 2015 оноос үйл ажиллагаа явуулж байгаа “Номадиквишн Монголия” компанийн агаар цэвэршүүлэгчийн борлуулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад 40-50 хувиар, амны хаалтын борлуулалт 80-90 хувиар буурсан байна.
 
Түүнчлэн Улаанбаатар хотод борлуулалт буурсан ч агаарын чанар муу байгаа бусад хотуудад борлуулалт нэмэгдэж байгааг тус компани онцоллоо. Статистик үзүүлэлтийг харвал 2019 онд нийт 944.5 мянган ам.долларын амны хаалт импортолсон нь жилийн дүнгээр 11.3 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Хэдий тийм боловч амны хаалтын импорт биет хэмжээгээрээ 31 хувиар өссөн байгаа юм. Гэхдээ энэ ангилалд мэргэжлийн үйл ажиллагаанд зориулагдсан амны хаалт оржээ.


Нийтэлсэн огноо2020-01-14