JICA: Сүүлийн 18 жилд Монголын компаниуд 16 бонд гаргасан ДНБ-ий 0.1 хувиас бага байна www.bloombergtv.mn
Сүүлийн 18 жилийн хугацаанд дотоодод ердөө 16 компанийн бонд гарсан байна. Эдгээрийн нийт дүн дотоодын нийт бүтээгдэхүүний 0.1 хувьд хүрэхгүй байгааг “JICA”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар мэдээллээ.
Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь компанийн бондын эрх зүйн орчин тодорхойгүй, хугацаа нь удаан, зардал нь хэт өндөр гэж үзэж байна. Мөн энэхүү зах зээлийн гол тоглогчид болох банкнууд компанийн бондыг ашиггүй гэж харж байгааг “JICA” мэдээллээ. Иймд институционал хөрөнгө оруулагчдыг татахын тулд дотоодын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагатай байх шаардлагатайг онцолсон юм.
Нөгөөтэйгөөр компаниудын гаргасан ихэнх бонд “Private Placement” буюу хаалттай гэрээ байдлаар хийгдэж байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга мэдээллээ. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс цаашид Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, компанийн тухай хуульд бондын зохицуулалттай холбоотой нэмэлт өөрчлөлтийг оруулахаар төлөвлөж байгаа талаар онцолсон юм.
Нийтэлсэн огноо2020-01-16