FATF-ийн хяналтын жагсаалтаас гарахад шаардлагатай хуулийн өөрчлөлтийг баталсан гэж УИХ мэдэгдэв www.bloombergtv.mn
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталлаа.
Ингэснээр FATF-ийн 40 зөвлөмжөөс дутагдалтай гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд үр дүн гарна гэж хууль тогтоогчид үзэж байна. Хуулийн өөрчлөлтөөр үнэт металл, үнэт чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6000 гаруй нэгжид Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавихаар болжээ. FATF Монгол Улсыг 2019 оны аравдугаар сард “Саарал жагсаалт”-д оруулсан юм. Засгийн газар, УИХ, Төв банкнаас “Саарал жагсаалт-аас 2020 онд багтаж гарах зорилт дэвшүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжиж баталлаа.
Нийтэлсэн огноо2020-01-19