1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Иргэдийн хүлээлт долларын ханшид нөлөөлсөн үү www.eagle.mn

Монголбанкнаас зарласан ханшийн мэдээллээр ам.доллар өчигдрийн байдлаар /2020.01.21/ 2,748 төгрөг байна. Он гарсаар валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй хэмээн Монголбанкнаас мэдэгдэж энэхүү өсөлт бол өнгөрсөн онд гарсан өөрчлөлт хэмээн тайлбарлав. 2019 оны байдлаар ам.долларын ханш нь 3.4 хувь өсчээ.
 
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улс төлбөрийн тэнцэл 162 сая ам.долларын ашигтай гарсан.Ийм байтал ам долларын ханш яагаад нэмэгдэж байна вэ. Бүр гаднаас орж ирэх ам долларын урсгал нэмэгдэж гадаад валютын нөөц өмнө байгаагүй 4 тэрбум ам.долларт хүрчихээд байхад шүү дээ. Эдийн засгийн сууриа харвал ханшийн өсөлт үүсэх нөхцөл байдал ажиглагдахгүй байна хэмээн эдийн засагчид хэлж байна.
 
Манай улс ФАТФ-ийн хяналт буюу “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор ам долларын ханш өснө гэсэн таамгийг зарим эрх бүхий хүмүүс үүсгэсэн нь оны төгсгөлд ханш өсөхөд голлон нөлөөлжээ.
 
Эдийн засагчдийн тооцоолсноос үзэхэд, 2019 оны туршид ханш 3.4% өссөн байгаа үед ханшийн өөрчлөлтийг тусгасан долларын хадгаламжийн бодит өгөөж нь 8-9 хувь юм байна. Төгрөгийн хадгаламжийн өгөөж нь 12% буюу долларынхаас 3-4 хувиар илүү байна”
 
Ханшид нөлөөлдөг хүчин зүйлст эдийн засгийн суурь хүчин зүйлээс гадна ингэж иргэдийн хүлээлт багтдаг байна. Гэтэл одоогийн байдлаар олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд саарал жагсаалттай холбоотой ямар нэгэн эрсдэл байгаа эсэхийг өөрсдийн үнэлгээний мэдээ, тайландаа дурдаагүй байгаа юм. Долларын төгрөгтэй харьцах ханш зөвхөн экспорт, импорт, гадаад төлбөр тооцооны зөрүүнээс биш иргэдийн хүлээлтээс хамаардгийн жишээ 2016 онд тохиолдож байсан. Тухайн үед ажлаа шинээр авсан Монголбанкны Ерөнхийлөгч улсын валютын нөөц багасч 400 сая доллар болсныг зарласнаар шок үүсч, төгрөгийн хадгаламжтай иргэд үүнийгээ доллар болгохоор хошуурснаар ердөө 1900 байсан долларын ханш хэдхэн долоо хоногийн дотор 2500 болсныг та бид санаж байгаа.
 
Монголчууд богино хугацааны валютын ханшийн өөрчлөлтийн нөлөөг хараад төгрөгийн хадгаламжаа долларт шилжүүлэх нь яг өнөөдрийн байдлаар үр дүнгүй гэдгийг Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин хэллээ.
 
“Ам.долларын хадгаламжийн хувьд жилийн хугацаанд 4-5 хувийн хүүтэй байгаа. Тэгвэл ижил хугацаанд төгрөгийн хадгаламж 11-12 орчим хувийн хүүтэй байна. Эдийн засагчдийн тооцоолсноос үзэхэд, 2019 оны туршид ханш 3.4% өссөн байгаа үед ханшийн өөрчлөлтийг тусгасан долларын хадгаламжийн бодит өгөөж нь 8-9 хувь юм байна. Төгрөгийн хадгаламжийн өгөөж нь 12% буюу долларынхаас 3-4 хувиар илүү байна” гэдгийг тэрээр онцолжээ. Мэдээж үүн дээр инфляцийн тохируулга хийж болох ч Монгол Улсад зөвхөн төгрөгөөр худалдан авалт хийх хуультай учраас долларын инфляци төдийлөн ач холбогдолгүй гэж Төвбанкнаас үзээд байгаа юм. .
 
Сар шинийн өмнө ам.доллар болон юанийн ханш өсөх дүр зураг ажиглагддаг. Гаднаас их хэмжээний бараа бүтээгдэхүүн авах буюу доллар, юанийн эрэлт ихэсдэг нь дээрх байдлыг бий болгосоор ирсэн. Харин Монголбанкнаас валютын ханшийн огцом савалгаа үүсэх эрсдэлтэй үед зах зээлд валют нийлүүлж арга хэмжээ авч байгаа хэмээн тайлбарлаж байна. Төв банк он гарснаар 217 сая орчим ам.долларын валют дуудлага худалдаанд оруулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 35 орчим хувиар өссөн дүн юм.
 
Гэсэн хэдий ч түүхий эдийн экспортоос голлон хамаардаг гадаадаас ихээхэн бараа, үйлчилгээ импортолдог эдийн засагтай орны хувьд ханшийн урт хугацааны шийдэл нь тогтвортой бөгөөд тодорхой гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого гэдгийг эдийн засагчид хэлсээр байна.


Нийтэлсэн огноо2020-01-22