1 COUNTRY RICH WITH LIVESTOCK, BUT POOR HERDERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/08      2 PUREVDAGVA ELECTED ULAANBAATAR MPP COMMITTEE CHAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/08      3 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      4 MONGOLIA TO LAUNCH 100,000 HOMES PROGRAM IN 2027–2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      5 PRESIDENT ORDERS PROBE INTO FUEL DISTRIBUTION DISRUPTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      6 CHINA TO HELP RESTORE FIRE-DAMAGED NUMRUG PROTECTED AREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      7 MONGOLIA AMONG TOP 10 MOST DESIRABLE EMERGING DESTINATIONS AT 2026 WANDERLUST AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      8 FMO LEADS $172M LOAN TO MONGOLIA'S KHAN BANK AS DFIS PILE IN WWW.APP.DEALROOM.CO PUBLISHED:2026/11/05      9 GOLD MINES IN MONGOLIA: IS THE AMBITION TO BECOME A MODEL ACHIEVABLE? OUR FIELD INVESTIGATION WWW.LUXURYTRIBUNE.COM PUBLISHED:2026/11/05      10 MONGOLIA’S PRESIDENT FACES ACCUSATIONS OF SILENCING HIS POLITICAL RIVALS WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/11/05      ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     МОНГОЛ УЛС АЧАА ТЭЭВРЭЭ ШАТАХУУНЫ ХАМААРЛААС САЛГАХ ТҮҮХЭН АЛХМАА ЗАМЫН-ҮҮДЭЭС ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     ӨНГӨРСӨН 3 ЖИЛД БУСДЫГ ХУУЛЬ БУСААР МӨРДӨЖ МӨШГИСӨН 16 ҮЙЛДЛИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     БАЯНХӨНДИЙН УУРХАЙ 11,853 УНЦ АЛТ БОРЛУУЛЖ, 51 САЯ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/07     ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ АРИЛЖААНЫ БАНКУУД ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/07     “ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР АШИГЛУУЛДАГ БОЛНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     МОНГОЛ УЛСЫН 43 ИРГЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ГАДААДАД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ажилгүйдэл улам залуужсаар байна www.zgm.mn

Ажилгүй иргэдийн 57.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгааг ҮСХ-ноос мэдээллээ
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 онд ажилгүй 87 мянган иргэн шинээр бүртгүүлжээ
 
Ажилгүйдлийг бууруулж, ажлын байр шинээр бий болгох нь үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болж ирсэн. Сонгуульд нэр дэвшигч нар болон өрсөлдөх намууд мөн адил ажилгүйдэл, ядуурлыг ихэд онцолж, эрс бууруулах тухай амлалт өгдөг. Статистикийн байгууллагаас гаргасан манай улсын ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 6.6 хувь байна. Энэ нь хөгжиж буй орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлтэд тооцогдох аж. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл улам залуужсаар байгааг эндээс харж болно. Хөдөлмөрийн хамгийн бүтээмж өндөр насныхан ийм олноороо ажилгүй байгаа нь зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал билээ. Хөдөлмөрийн зах зээлийн капитал болсон нөөц боломжоо манай улс ашиглаж чадахгүй байгаа нь ядуурлын түвшин өндөр хэвээр байхад нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, уул уурхайн төслүүд зогсонги байдалд орсноор тус салбарт ажиллаж байсан иргэд өнөөдөр ажилгүй гэсэн ангилалд бүртгэгдээд байна. Тэдний нэг нь У.Баярбаатар. Геологи, хайгуулын компанид ажиллаж байсан боловч уул уурхайн салбар дахь эрх зүйн орчны өөрчлөлтөөс болж өнөөдөр түүний ажиллаж байсан компани тэг зогсолт хийхэд хүрчээ. Уул уурхайн хайгуулын лиценз олголт хумигдсанаар энэ чиглэлийн компаниуд хамгийн түрүүнд ажилтнаа цомхотгож, зарим нь үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар хаасан байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн
байгууллагад 2019 онд ажилгүй 87 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Тус байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн 44 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Үүнээс гадна өнгөрсөн сард нэмж бүртгүүлсэн 10.1 мянган иргэний 53.6 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа юм. Эдийн засгийн өсөлт саарч, бизнесийн орчин муудаж байгааг энэхүү статистик тооноос харж болох нь.


Нийтэлсэн огноо2020-01-23