MMC: 2019 онд 10.7 сая тонн нүүрс олборлож,4.7 сая тонн угаасан коксжих нүүрс борлуулсан www.bloombergtv.mn
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” 2019 онд 10.7 сая тонн нүүрс олборлож, 4.7 сая тонн угаасан коксжих нүүрс борлуулсан талаар тайлагналаа.
Зөвхөн IV улиралд л гэхэд тус компани 1.2 сая тонн угаасан коксжих нүүрс борлуулсан нь 2018 оны мөн үеэс 20 хувиар, өмнөх улирлынхаас есөн хувиар нэмэгдсэн дүн болжээ. Гашуунсухайт боомтоор өнгөрсөн онд нийт 20.6 сая тонн нүүрс экспортолсны 22.8 хувийг бүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид 0.55 хонгконг долларын орчимд хэлбэлзэж байна.
Нийтэлсэн огноо2020-01-23