ЭМЯ: Уушгины хатгалгаа өвчнөөр жилд дунджаар 400 гаруй хүн нас барж байна www.bloombergtv.mn
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр жилд дунджаар 400 гаруй хүн уушгины хатгалгаа өвчнөөр нас барж байна.
Энэ тоог SARS-ийн дэгдэлтийн үеийн нас баралттай харьцуулбал өндөр үзүүлэлт болохоор байгаа юм. 2002 онд найман сарын хугацаанд дэлхий даяар нийт 8098 хүнд халдварласан SARS-ийн улмаас нийт 774 хүн нас барсан аж. Харин БНХАУ-ын Уханиас тархаад байгаа шинэ төрлийн “коронавирус” ердөө хоёр сар хүрэхгүй хугацаанд 6000 гаруй хүнд халдварлаж, 132 хүн нас бараад байна.
Үндэсний статистикийн хорооны тооцооллоос үзвэл 2019 онд 45 мянган хүн халдварт өвчнөөр өвчилсөн нь өмнөх жилээс 7.5 хувиар өссөн дүн болжээ. Үүнээс амьсгалын замын халдвар 16 мянга 400 давж, өмнөх оноос 13.2 хувиар өссөн байна.
Харин уушгины хатгалгаагаар жилд 400 гаруй хүнээ алддаг гэсэн Эрүүл мэндийн яамны мэдээлэл нь монголчууд Уханийн вирусийн халдварын эрсдэл маш өндөртэй гэдгийг харуулж байна.
Нийтэлсэн огноо2020-01-29