1 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      3 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      8 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      9 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Оюутолгой”-н нийт ажиллах хүчний 93 хувь нь монголчууд байна www.zgm.mn

Өнгөрсөн жил 40.7 сая тонн хүдэр боловсруулсан нь 2018 оныхтой харьцуулахад таван хувиар илүү байжээ
2019 онд "Оюутолгой" 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ
2019 онд 321 сая ам.долларыг татварт төлж, 431 сая ам.долларыг үндэсний ханган нийлүүлэлтэд зарцуулжээ. Компаниуд 2019 оны үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд мэдээлж эхэллээ. Үүний нэг нь “Оюутолгой” ХХК. Тус компани өнгөрсөн онд 321 сая ам.долларыг татвар, хураамжид төлж, 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан байна. Ханган нийлүүлэгчдийн 564 нь үндэсний үйлдвэрлэгчид байсан бөгөөд худалдан авалтынхаа 76 хувийг дотоодын компанид төлжээ. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангаар Өмнөговь аймаг 2019 онд найм дахь удаагаа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Тэгвэл орон нутгийн аж ахуйн нэгжүүд ажилтай, орлоготой байхад “Оюутолгой” компанийн худалдан авалт голлох үүрэг гүйцэтгэжээ. Төлөвлөгөө ёсоор уурхайн үйл ажиллагаа агууламж багатай хэсэгт шилжсэнээр ил уурхайгаас олборлосон зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2018 онтой харь­цуулахад найман хувиар буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн жил 146,346 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж, 125­155 мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөгөө биелүүлжээ. Мөн тайлант хугацаанд, 241,840 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн жил 40.7 сая тонн хүдэр боловсруулсан нь 2018 оныхтой харьцуулахад таван хувиар илүү байжээ. Нийгмийн анхаарлын төвд байдаг “Оюутолгой”-­н гүний уурхайн бүтээн байгуулалт 2019 онд эрчимтэй урагшилсан. Үндсэн үйлдвэрлэлийн амны барилга, угсралтын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сард дуусгасан. Ингэснээр үйлчилгээний амны өргүүр нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай болсон бол үйлдвэрлэлийн амны өргүүр нь нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой. Гүний уурхайгаас хүдрийн биетийг үйлдвэрлэлийн амны өргүүрээр дамжуулан газрын гадарга уруу тээвэрлэн гаргах юм. Бүтээмж сайжруулах ажлын хүрээнд өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн түвшин өсөж гуравдугаар улирлын дундаж болох 1,214 метрээс их буюу дунджаар 1607 метрийн ахиц гаргажээ. Харин дөрөвдүгээр улиралд 1,09 метрийн нэвтрэлт хийсэн байна. Агааржуулалтын урд, хойд амны барилгын ажил урагшилж байгаа бөгөөд хоёр барилгын хүзүүвчийг суурилуулж дууссан аж. 2020 оны хоёрдугаар улиралд голлох нэвтрэлтийн ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил сүүлийн шатандаа оржээ. “2019 онд “Оюутолгой” компанийн үйл ажиллагааны үзүүлэлт сайн, гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилсан жил байлаа. Бид бүхний Монгол Улсын эдийн засагт оруулах өгөөж нэмэгдэж, дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө маань арван тэрбум ам.доллар давлаа” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес онцолсон юм. Өнгөрсөн оны байдлаар тус компанид 13800 гаруй хүн ажиллаж байгаагийн 93 хувь нь монголчууд байна. Төслийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам.доллар давжээ.


Нийтэлсэн огноо2020-02-13