“Mongolia energy corporation” Нүүрсний экспортоо зогсоож байгаагаа мэдэгдлээ www.bloombergtv.mn
Улсын Онцгой комисс шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвараас сэргийлэх зорилгоор Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтын нүүрсний экспортыг хоёрдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын хоёрны өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргаад байна.
Ховдын Булган боомтоор нүүрсээ экспортолдог “Mongolia Energy Corporation” үүнтэй холбогдуулан хувьцаа эзэмшигчдэдээ хандан мэдэгдэл гаргаж, мөн хугацаанд нүүрсний экспорт нь тасалдаж байгаагаа дурджээ. Ийнхүү нүүрсний экспортыг зогсоож байгаа нь тус компанийн Шинжань дахь угаах үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэдгийг энэхүү мэдэгдэлд мөн дурдсан байна.
“Mongolia Enegry Corporation” Хөшөөтийн нүүрсийг экспортолдог. 2019 онд тус компанийн экспорт 70 хувиар өсөж, 1.2 сая тонн болжээ.
Нийтэлсэн огноо2020-02-13