Хийн хоолойн хэлцэлд коронавирус сөргөөр нөлөөлж байна www.eagle.mn
"Монгол Улсын нутгаар хийн хоолой дамжуулах асуудал ямар шатандаа явна вэ. ОХУ-ын талаас ажлын хэсэг байгуулсан гэсэн мэдээлэл байна" гэсэн сэтгүүлчийн асуултад Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариулахдаа, Хийн хоолойн хэлцэлд коронавирус сөргөөр нөлөөлж байна гэжээ. Тэрээр,
Хийн хоолой байгуулах ажил Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван талын оролцоотой. ОХУ-тай хамтран ажлын хэсгээ байгуулсан. Хоёр улсын Эрчим хүчний дэд сайд нар ахалж, тодорхой баримт бичгүүдээ боловсруулж, мэдээлэл цуглуулах ажилдаа ороод байна. БНХАУ-ын талд хийн хоолой байгуулах чиглэлээр тодорхой саналуудаа ярилцаж эхэлье гэсэн хүсэлт тавьсан. Гэвч шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор бид очиж, тэд ирж чадахгүй байгаа. Энэ нь ажилд сөргөөр нөлөөлж байна хэмээн ярьжээ.
Нийтэлсэн огноо2020-02-28