МҮХАҮТ: ААН-үүдийн 30 хувь нь COVID-19-ийг ажлын байранд нөлөөлж байна гэж хариулсан www.bloombergtv.mn
Аж ахуйн нэгжүүдийн 30 хувь нь коронавирусийн нөхцөл байдал ажлын байранд нөлөөлж байгааг МҮХАҮТ-ын 1500 гаруй аж ахуйн нэгжээс авсан судалгаанд онцолсон байна. Улмаар 260 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихэд ойрхон байгаа тул яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй гэж бизнесүүдийн төлөөлөл зөвлөсөн байна. Хэдийгээр санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоног царцаах шийдвэр гаргасан ч одоог хүртэл албажаагүй байгаа нь бухимдал дагуулж байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцолжээ.
Нийтэлсэн огноо2020-03-24