1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ядуурал 15%-иар нэмэгдэж 43%-д хүрэх эрсдэл бий боллоо www.ikon.mn

Хоёр жил тутамд Дэлхийн Банк болон Үндэсний статистикийн хороо Монгол Улсын ядуурлын хувь хэмжээг судалж зарладаг.
 
Хамгийн сүүлд буюу 2018 онд танилцуулсан судалгаагаар Монголын хүн амын 28.4 хувь сарын 166 мянган төгрөгөөс бага хэрэглээтэй буюу ядуу гэдэг ангилалд багтаж байгааг танилцуулж байв.
 
Энэ судалгааны үр дүнг танилцуулах үеэр дээрх 28.4 хувь буюу 904.9 мянган хүн дээр нэмэх нь нийт хүн амын 15% нь эмзэг байдалд байгааг онцолж байсан билээ.
 
Тодруулбал, Монгол Улсын нийт хүн амын 15 хувь ядууралд өртөх эмзэг байдалд байгаа.
 
Эдийн засгийн бага зэрэг үйлчлэл эдгээр эмзэг байдалд байгаа иргэдийг ядуурлаас маш амар гаргах эсвэл шугамаас доош унагах эрсдэлтэй гэсэн үг юм. Тэгвэл одоогийн эдийн засгийн эрсдэлтэй байдал нь эдгээр 15 хувийг эмзэг байдлыг нэмэгдүүлж ядууралд өртүүлэхгүй гэсэн баталгаа байхгүй байна.
 
Хэрэв эдгээр 15% ядуурлын шугам руу гулсвал Монгол Улсын ядуурлын хувь 43% болох нь.
 
Монгол Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын бизнесийн орчны ээлжит судалгаагаар сар хүрэхгүй хугацаанд 500 орчим компани ажлын байраа цомхотгосон судалгаа бий.
 
Мөн эдийн засагч Б.Дөлгөөний хийсэн судалгаанд "Бизнес эрхлэгчдийн тулгамдаж буй томоохон асуудлын нэг бол эдийн засгийн уналттай үед гарах том зардлын нэг бол цалингийн зардал юм. Зарим бизнес цалингаа тавьж чадахгүй ажилчдаа түр чөлөөлөх цаашлаад халах эрсдэлд орж байна.
 
Гэтэл Улаанбаатарын дийлэнх оршин суугчид цалингийн орлоготой байна. Тиймээс төсвийн санхүүжилтээс бизнес эрхлэгчдэд санхүүгийн тусалцаа үзүүлэх нэн шаардлагатай байна. Үүнд, Татварын болон зээлийн хөнгөлөлт, сул зогсолт үед өгөх цалингийн хуваан төлөлт зэрэг багтана" гэж дурдсан бөгөөд ядуу иргэдийн тоо Улаанбаатарт хамгийн өндөр байгаа юм.
 
Тодруулбал, Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдарч байгааг Дэлхийн Банк танилцуулж байв.
Тэгвэл МҮХАТ болон эдийн засагч Б.Дөлгөөн нарын хийсэн судалгаагаар хамгийн эрсдэлтэй байгаа салбарууд дахь ажлын байрны тоо, зээлийн мэдээллийг олон нийтэд танилцуулаад байна.
Тэгвэл бизнес эрхлэгчид төрөөс ямар арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаагаа дараах байдлаар хариулаад байна.
Бизнес эрхлэгчид төсвийн орлогын 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэгвэл ажлын байр, бизнесийн орчныг дэмжсэнээр эргээд төсвийн орлогод эерэг нөлөөтэй билээ.


Нийтэлсэн огноо2020-03-26