БНХАУ-ын Монголоос импортолсон коксжих нүүрсний хэмжээ оны эхний 2 сард буурав www.bloombergtv.mn
2020 оны эхний хоёр сард БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 19 хувийг Монголын нийлүүлэлт бүрдүүлсэн байна. Үүнээс өмнө 2019 оны 12 дугаар сард БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 92.3 хувийг Монгол Улс хангаж байжээ.
Харин энэ оны эхээр Австралиас БНХАУ руу гаргасан коксжих нүүрсний хэмжээ нэмэгдэж, БНХАУ-ын импортын 74 хувийг эзлэх хэмжээнд хүрчээ. Нэгдүгээр болон хоёрдугаар сард БНХАУ Австралиас 10.4 сая тонн коксжих нүүрс импортолсон бол харин Монголоос 2.7 сая тонныг авсан байна. Өмнөх оны мөн үед Австралийнх 5.5 сая тонн, Монголынх 3.5 сая тонн гэсэн үзүүлэлттэй байсан юм. Өөрөөр хэлбэл Монголоос БНХАУ-д гаргасан коксжих нүүрс буурч, Австралийнх өссөн байна.
БНХАУ-ын ОХУ-аас авсан коксжих нүүрсний импорт энэ оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс өсөж, 952 мянган тонн болжээ. Өмнөх оны мөн үед АНУ-аас коксжих нүүрс импортлоогүй бол энэ онд 104 мянган тонныг авсан байна. БНХАУ оны эхний хоёр сард коксжих болон бусад төрлийн нүүрс нийлээд 68.1 сая тонныг импортоор авсан нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өссөн дүн боллоо.
Нийтэлсэн огноо2020-03-26