1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

III/23-ны байдлаар суудлын автомашины импорт өмнөх оны мөн үеэс 28.4 хувиар буурчээ www.bloombergtv.mn

Гуравдугаар сарын 23-ны байдлаар Монгол Улс нийт 13 мянга 110 суудлын автомашин импортолсон талаар гаалийн статистик харуулж байна. Өөрөөр хэлбэл “COVID-19”-ийн улмаас хилийн хязгаарлалт тогтоосон оны эхний гурван сард тээврийн хэрэгслийн импорт өмнөх оны мөн үеэс 28.4 хувиар буураад байгаа юм.
Дистрибьютер компаниудын хувьд автомашины тээвэрлэлтэд асуудал үүсэхгүй байгаа ч эрэлт огцом буурсан болохыг онцолж байна. Хоёрдугаар сард гэхэд нийт 163 автомашин борлуулсан нь удаашралтай байсан нэгдүгээр сараас 4.6 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм. Тухайлбал: “Kia Motors”-ийн борлуулалт шинэ төрлийн “коронавирус”-тэй холбоотойгоор зогссон байгаа гэж мэдээллээ. Тус компани седан загварын суудлын автомашин, бага оврын ачааны автомашины сегментэд түлхүү анхаарч байгаа юм.
 
Түүнчлэн SUV, Pick-Up ангиллын сегментэд байр сууриа эзэлсэн “MSM” группийн борлуулалт төлөвлөгөөндөө хүрэхгүй байгааг онцолсон юм. Тус компани энэ оны эхээр “BYD” брэндийн цахилгаан автомашиныг Монголын нөхцөлд туршиж эхлээд байна. Хэдхэн хоногийн өмнө тус брэндийн жижиг оврын цахилгаан автомашиныг туршиж эхэлжээ.
 
Нөгөөтэйгөөр дан ганц автомашины борлуулалт бус засвар үйлчилгээ зэрэг дагалдах үйлчилгээ мөн зогсонги байдалд ороод байгааг “Toyota”-ийн дистрибьютер “Мөнххада” компани мэдээллээ. Тус компанийн мэдээлснээр гол худалдан авагчид болох жижиг, дунд бизнесүүдийн орлого саарч, санхүүгийн байгууллагуудын зээлийн нөхцөл чангарсан нь үүнд голлон нөлөөлсөн байна.
 
Одоогоор өдөр тутмын хэрэглээний зориулалттай автомашинуудын борлуулалт хамгийн их суларч, ажил албаны шаардлагатай гэдэг утгаараа “Land Cruiser”-ийн борлуулалт арай өндөр байгааг мэдээлсэн юм.


Нийтэлсэн огноо2020-03-26