1 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      2 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      3 PRIME MINISTER UCHRAL ORDERS AUDIT OF MPP FINANCES SINCE 2018 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      4 NUMBER OF STATE-OWNED ENTERPRISES TO BE REDUCED TO 85 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      5 MONGOLIA SEEKS UP TO EUR 200 MILLION TO SUPPORT FORESTRY SECTOR DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      6 MONGOLIA HARVESTS 1.4 MILLION TONNES OF CROPS, HIGHEST SINCE 1990 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      7 INTERNATIONAL POSTAL SHIPMENTS SURGE 40.5% AMID E-COMMERCE GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      8 ADB APPROVES $200 MILLION TO STRENGTHEN MONGOLIA’S ECONOMY BEYOND MINING WWW.ADB.ORG PUBLISHED:2026/11/18      9 RESERVES OF SEMI-COKE BRIQUETTES STAND AT 51,200 TONNES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/18      10 ANCIENT STONE-CIST GRAVE FOUND AT ERDENEBUREN HYDROPOWER PROJECT SITE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/18      Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     БИТҮҮМЖЛЭГДСЭН АВТОМАШИНЫГ ЗАРЖ, 375 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     “FULHAM”-ТЭЙ ХАМТРАХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ, МӨНГИЙГ НЬ САНГИЙН ЯАМ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     "СҮҮЛИЙН 5 ЖИЛД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНААР 22 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДСАН" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКСЭЭР ДАРХАН-УУЛ АЙМАГ ТЭРГҮҮЛЖ, ДОРНОГОВЬ АЙМАГ УДААЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     Н.УЧРАЛ: БАЯЛГИЙН ХУЛГАЙД НЭР ХОЛБОГДСОН ХҮМҮҮС БҮГД ШАЛГУУЛАХ ЁСТОЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     ГАДНЫН ХЭВЛЭЛҮҮД МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ, АВЛИГА, ЭРХ БАРИГЧ НАМЫН ДОТООД ТЭМЦЭЛ ЗЭРГИЙГ ХӨНДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТООГ 85 БОЛГОН ЦӨӨЛНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

26 мянган иргэн, ААН-ийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлаас үүдэн давхардсан тоогоор 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсээд байгааг Монголбанкнаас мэдээллээ.

Үүний 65.1 хувь нь буюу 2.0 их наяд төгрөг нь аж ахуйн нэгжид, 35.0 хувь нь буюу 545 тэрбум төгрөг нь иргэнд тус тус хамаарч байна. Мөн хуваарийн дагуу хийгдэх ёстой нийт өрийн үйлчилгээнээс 195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байна.

Монголбанкнаас Covid-19 цар тахлын банк, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг бууруулахад шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр арга хэмжээ нь зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлагдахгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг хамааруулаад буй.

Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргасан. Ингэснээр банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, банк хоорондын захын хүүгийн хэлбэлзлийг сааруулах, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ. Эдгээр багц арга хэмжээний дүнд банкуудын зээлийн хүү 1 нэгж хувиар буурах, зах зээлд хамгийн багадаа 300-400 тэрбум төгрөгийн зээл шинээр гарах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарч байна.

Мөн банкуудад мөрдүүлж буй “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт тавих журам”-ын зарим зохицуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байна.

Өөрөөр хэлбэл, Covid-19 цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосноор зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг 25 хувь байсныг 20 хувь болгож бууруулах, өөрийн хөрөнгийг хамгаалах нөөц зөрчигдөхөд авч хэрэгжүүлэх арга хэмжээг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаснаар банкуудын санхүүгийн чадавхид эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдээд буй.

Арилжааны банкууд харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлснээр 1,069 иргэний 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлээд байна.

Хэрэв зээлдэгч хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор зээлийн үндсэн төлбөр, хүүгээ хуваарьт заасны дагуу төлж чадахгүй нөхцөл үүсэн бол өөрийн үйлчлүүлдэг банканд хандан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой юм.

Монголбанк цар тахал хэдий хугацаанд үргэлжлэх, санхүүгийн салбар болон бодит секторт үзүүлэх нөлөөлөл хэрхэн өөрчлөгдөж байгаагаас шалтгаалан Засгийн газар, холбогдох яам, мэргэжлийн байгууллагатай хамтран бодлого, зохицуулалтын арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх юм.



Нийтэлсэн огноо2020-03-30