1 WHY CHINA HOLDS THE UPPER HAND AS RUSSIA PUSHES FOR MAJOR GAS PIPELINE DEAL WWW.CHANNELNEWSASIA.COM PUBLISHED:2026/11/29      2 DICE, GAME TILES FOUND AT SHIP FROM MONGOLIAN INVASION IN 1281 WWW.ASAHI.COM PUBLISHED:2026/11/29      3 NEW RAILWAY OPENS TO DIVERT FREIGHT TRAFFIC AROUND ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      4 MONGOLIA-JAPAN PUBLIC-PRIVATE PARTNERSHIP CONSULTATION HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      5 PRIME MINISTER APPOINTS MP BAT-ERDENE AS CHIEF OF CABINET SECRETARIAT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      6 LAWMAKERS SUBMIT BILL TO COMBAT USURY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      7 MPS SUBMIT BILL TO REVISE LAW ON SPECIAL PROTECTED AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      8 THE REPUBLIC AT 102: WHO HOLDS THE POWER? WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      9 GOVERNMENT TO HOLD TALKS ON STATE OWNERSHIP IN ENTRÉE COMPANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      10 MONGOLIA ESTIMATES 928 MLN USD IN DAMAGE FROM WILDFIRE LINKED TO JAPANESE-INVESTED COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/26      Н.УЧРАЛ: ТАТВАРЫН АЧААЛЛЫГ 2027 ОНД 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     Б.БОЛД: МӨНГӨНД ИТГЭЛ ҮНЭМШИЛ ХЭРЭГТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     Б.БИНДЭРЪЯА: МОНГОЛ УЛСЫН НЭГ ИРГЭН ОРОС-УКРАИНЫ ДАЙНД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ АМИА АЛДСАН, НЭГ ИРГЭН ОЛЗЛОГДСОН WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     “УБТЗ” ХНН: ЗАМЫН-ҮҮД – ЭРЭЭН ӨРТӨӨ ХООРОНДЫН ЭКСПОРТЫН АЧААТАЙ ГАЛТ ТЭРЭГНИЙ СОЛИЛЦОО ХОНОГТ 16-17 БОЛЖ ӨСӨВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     "ШИНЭ ӨРТӨӨ-ТОЛГОЙТ" ЧИГЛЭЛИЙН 17.4 КМ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖ, НИЙСЛЭЛИЙН ТӨВӨӨР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХГҮЙ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     “ӨВЛИЙН ИДЭШ-2026” ХУДАЛДААГААР МАЛЧИД, ҮЙЛДВЭРЛЭГЧИД 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНД СУРАЛЦАХ БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛЫН ЗАДАРГААГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОХ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ САНААЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСӨЛД “BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP” ХӨРӨНГӨ ОРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Ж.ЛХАМСҮРЭН: BOENG737 MАХ 8 ОНГОЦООР АНУ-ЫН СИАТЛ ХОТООС АЛЯСКААР ДАМЖИН ШУУД НИСЭЖ ИРЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

1072 хувьцааны ногдол ашигт иргэн, ААН-үүдэд 199.7 тэрбум төгрөг олгоно www.eagle.mn

“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, ногдол ашигтай холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоон хоногийн байдлаар 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой мэдээллийг 4356 хүн утсаар холбогдон авсан бол мэдээллийн төвийн байранд 325 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авчээ. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 29054 иргэн биечлэн ирж, 1800-1072 лавлах утсаар 69745 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна. COVID-19 халдвартай холбоотойгоор иргэд заавал өөрийн биеэр энд тэнд очилгүйгээр онлайнаар, лавлах утсаар, сошиал сүлжээгээр дамжуулан мэдээлэл зөвлөгөө авах, данс нээх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаагаа энэ үеэр тус компанийн зүгээс хэлэв.
 
Ногдол ашиг хуваарилахтай холбогдуулан ҮЦТХТ, СЗХ болон Төрийн банк, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар зэрэг төрийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэнэ. Мөн ЭТТ аппликейшнийг ашиглах, хувьцааны данс нээх хүсэлтэй 30 орчим брокерийн компаниудтай гэрээ байгуулжээ. Өнгөрсөн оны ашгаасаа ногдол ашиг хуваарилах ХК-иудын жагсаалтыг МХБ-ээс гаргасан. Нийт 29 компани ногдол ашиг олгохоос “Мандал даатгал” 2.5 тэрбум, “АПУ” ХК 76 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилах бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үүнээс 199.7 тэрбум төгрөгийг иргэд, ААН-үүдийн эзэмшиж буй хувьцаанд өгөх аж.


Нийтэлсэн огноо2020-03-30