Монгол Улсын гурван боомтоор нүүрс экспортолж байна www.eagle.mn
Замын-Үүд боомтоор энэ сарын 5-наас нүүрс экспортолж эхэлсэн. Мөн Гашуунсухайт боомтоор энэ сарын 23-наас нүүрсний экспорт эхэлсэн юм. Тэгвэл өнөөдрөөс Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний экспорт эхэлжээ.
Ингэснээр Монгол Улсын гурван боомтоор нүүрс экспортолж байна. Монгол Улс өнгөрсөн онд 36.5 сая тонн нүүрс экспортод гагасан. Энэ оны тухайд 42 сая тонн нүүрс борлуулж, 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөөд буй.
Нийтэлсэн огноо2020-03-30