Харилцаа холбооны сарын орлого 3 жил дараалан их наяд төгрөгийн босго давлаа www.bloombergtv.mn
2019 онд үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 4.4 сая, ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 3.2 сая, дата хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор таван сая хүрч өссөн байна.
Үүнээс 61.2 хувь нь 3G хэрэглэгчид байгаа бол үлдсэн хувийг 4G LTE хэрэглэгчид эзэлж байна. Үүнээс гадна 2019 онд хэрэглэгчдийн үүсгэсэн дата хоёр дахин өсөж, 145 мянган терабайтад хүрснийг Харилцаа холбооны зохицуулах хорооны тайлангаас харж болохоор байна.
Салбарын орлого гурав дахь жилдээ дараалан их наяд төгрөгийн босго давжээ. 2019 онд салбарын нийт орлого 1.27 их наяд төгрөг хүрч, жилийн өмнөхөөс 1.8 хувиар өссөн байна.
Орлогын 51.6 хувийг үүрэн холбооны үйлчилгээ, 11.9 хувийг мэдээлэл холбооны сүлжээ, 7.6 хувийг APТV үйлчилгээ тус тус бүрдүүлжээ.
Нийт орлогын талаас илүүг бүрдүүлдэг үүрэн холбооны зах зээлийн 38.03 хувийг “Мобиком корпораци”, 33.08 хувийг “Юнител групп”, 17.43 хувийг “Скайтел”, 11.46 хувийг “Жи-Мобайл” компани эзэлж байна.
Нийтэлсэн огноо2020-04-07