“ Rio tinto” 2019 онд 7.6 тэрбум ам.долларын татвар роялти төлсний хувийг Монголд зарцуулжээ www.bloombergtv.mn
Уул уурхайн салбарт дэлхийд хоёрдугаарт бичигддэг “Rio Tinto” компани 2019 онд 7.6 тэрбум ам.долларын татвар, роялти төлсөн талаараа мэдээллээ.
Үүнээс дийлэнх хэсэг буюу 6.2 тэрбум ам.долларыг бизнесийнх нь ихэнх хэсэг төвлөрсөн Австралид төлсөн байна. Харин Чилид 311 сая ам. доллар, Монголд 305 сая ам.доллар төлжээ.
“Оюу Толгой” төслийн гол хөрөнгө оруулагч тус компани Монгол Улсын Засгийн газарт 152 сая ам.долларын татвар, орон нутгийн дөрвөн засаг захиргаанд 153 сая ам.доллар төлсөн байна.
Төслийн хэмжээнд 2010-2019 онд Монголд 10.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа талаар “Rio Tinto” компани тайлагналаа.
Нийтэлсэн огноо2020-04-08