ХӨСҮТ: “COVID-19”-ийн тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж 16 болов www.bloombergtv.mn
Гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө ОХУ-аас ирж, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээний хариу “Эерэг” гарснаар дотоодод халдварын тоо 16 болж нэмэгдлээ.
Тухайн иргэнээс гуравдугаар сарын 28-нд шинжилгээ хийхэд хариу нь “Сөрөг” гарсан бөгөөд дөрөвдүгээр сарын долооны өдөр авсан давтан шинжилгээгээр “COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогдсон гэж ХӨСҮТ мэдээллээ. Мягмар гарагийн байдлаар 237 хүнд шинжилгээ хийсэн байна. Одоогоор ХӨСҮТ-д 177 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Харин Стамбулаас ирсэн 192 хүн болон тандалтын байдлаар авсан 25 сорьцын шинжилгээний хариу “Сөрөг” гарсан байна.
Үүнээс гадна Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09.10 цагт хөөрсөн бөгөөд энэхүү нислэгээр 261 хүн Монголд ирэх юм.
Нийтэлсэн огноо2020-04-08