1 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      2 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      3 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      6 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      7 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      8 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      9 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Чех компаниудын Монгол дахь эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих төсөл www.mzv.cz/ulaanbaatar/mn

Энэ жил БНЧУ-ын Гадаад хэргийн яам, Эдийн засгийн танхим, Үйлдвэр тээврийн холбооны ивээл дор Монгол улс болон өөр 9 оронд чехийн компаниудын эдийн засгийн үйл ажиллагааг гадаадад дэмжих ПРОПЕА загвар төсөл хэрэгжиж эхэллээ. Чехийн компаниудад тухайн улсад байгаа чехийн элчин сайдын яамтай хамтран орон нутгийн нөхцөл байдлыг мэдэх мэргэжлийн субъект үйлчилгээ үзүүлэх юм. Монгол улс дахь чехийн компаниудын эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих төслийг Ичинхорлоогийн Сэр-одын удирдаж буй Чехийн бизнесийг дэмжих төв хэрэгжүүлнэ.

ПРОПЕА хөтөлбөрийн урт хугацааны зорилго нь:

Гадаадын зах зээл дээрх чехийн компаниудад чанартай үйлчилгээ үзүүлэх,
Гадаадын хэцүү зах зээлд нэвтэрч орж ирэх чех компаниудын эрсдлийг бууруулах,
Цаашдаа чехийн компаниудын гадаадын зах зээл дээрх үйл ажиллагаа зөвхөн экспортоор хязгаарлагдахгүй харин хөрөнгө оруулалтын чанартай болох тал дээр нь дэмжих,
Гадаадын зах зээлд чехийн компаниудыг байнгын оролцоотой байхыг дэмжих БНЧУ-ын боломжийг нэмэгдүүлэх
ПРОПЕА хөтөлбөр нь эдийн засгийн дипломацийг дэмжих салбар дундын хамтарсан хэрэгсэлд зориулсан төсвөөс санхүүжүүлэгддэг. ПРОПЕА төслийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээг чех компаниудад хөнгөлттэй үнээр үзүүлдэг бөгөөд Монгол улс дахь компаниудын хувьд элчин сайдын яамнаас эдийн засгийн дипломацийг дэмжих ПРОПЕД төсөл хэлбэрээр үзүүлдэг ганцаарчилсан үйлчилгээнд нэмэлт болж өгдөг юм. ПРОПЕА-гийн хүрээнд үйлчилгээ авахаар сонирхлоо илэрхийлсэн чехийн компанид үйлчилгээ үзүүлсэн үнийн дүнгийн 70 %-ийг тус төслийн санхүүжилтаас үлдсэн 30%-ийг тус компани өөрөө хамтарч төлдөг. ПРОПЕА-гийн хүрээнд чехийн компаниудын авч болох цогц үйлчилгээнд дараах зүйлс орно. Үүнд:

Зах зээлд нэвтэрч орох эсвэл хөрөнгө оруулалтын бизнес төлөвлөгөөг боловсруулах,
Хуулийн, татварын, санхүүгийн болон хууль эрхзүйн анализийг боловсруулах,
Бүтээгдхүүнээ зах заалд гаргах (санхүүгийн байгууллагуудтай уулзалт хийх, данс нээх, санхүүжилт олох, компани байгуулахад туслах гэх мэт.),
Зөвшөөрөл, сертификат(гэрчилгээ) авах, бүтээгдхүүний бүртгэл хийлгэх, барааны тэмдэг авахад дэмжлэг үзүүлэх,
Импорт/экспорт, тээвэр логистикийн баримт бичиг бүрдүүлэх, баталгаажуулах,
Нийлүүлэгчийн болон түншлэлийн сүлжээг бий болгох, зохицуулалт хийх,
Суртчилгаа, маркетинг болон ПиАр үйлчилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх
Үйлдвэрлэл/үйл ажиллагаа эхлүүлэхэд компаниудын хувьд салбарын зүгээс техникийн орчинг ашиглахад дэмжлэг үзүүлэх,
Тухайн газар нутаг дээр компанийг төлөөлөх (чехийн компани болон гадаадын төлөөлөгч хоёрын хооронд хийсэн худалдааны гэрээн дээр үндэслэнэ. Гэхдээ ПРОПЕА-гаас санхүүгийн дэмжлэг авахгүйгээр).
ПРОПЕА-г хэрэгжүүлэгч нь мөн чехийн компаниудад COVID-19 вирусын тархалттай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй онцгой арга хэмжээнүүдээс үүдэн гарах худалдааны харилцааны тасралтгүй байдлыг үргэлжлүүлэх, тээвэр логистиктой холбоотой болон бусад асуудлуудыг шийдвэрлэх тал дээр зөвлөгөө өгч ажиллана. Хүмүүсийн хөдөлгөөний хязгаарлалттай үед (2020 оны 4 сарын 30 хүртэл Монгол улс руу нэвтрэхийг хориглосон) Чехийн бизнесийг дэмжих төвийнхөн чехийн компаниудтай биечлэн холбогдож орон нутаг дахь тэдний үйл ажиллагаанд анхаарал тавьж ажиллана.

Монгол улсад ПРОПЕА-гийн үйлчилгээг худалдааны салбарт туршлагатай сурталчлагч болох Ичинхорлоогийн Сэр-одын удирдаж буй Чехийн бизнесийг дэмжих төв санал болгож байгаа бөгөөд тэрээр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд ажиллаж байсан одоо Монголын бизнесийн датабааз байгууллагыг www.mongolianbusinessdatabase.com удирдаж байгаа монголын бизнесийн орчинд олон жил үйл ажиллагаа явуулж буй туршлагатай нэгэн билээ. Тэрээр Монгол улсад бизнес эрхлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. www.b2bmongolia.com. Ноён Сэр-Одтой serod@b2bmongolia.com. хаягаар холбогдож болно.

Монгол улсад чехийн компаниудын эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих төслийг хэрэгжүүлэх гэрээнд 2020 оны 4 сарын 3-ны өдөр Ичинхорлоогийн Сэр-Од Монгол улсад суугаа БНЧУ-ын элчин сайд ноён Ийржи Бродский нар гарын үсэг зурлаа. Энэ өдрөөс эхлэн чехийн компаниуд үйлчилгээ авах боломжтой болж байна.

Монгол улс дахь БНЧУ-ын Элчин сайдын яамны Худалдаа-эдийн засгийн хэлтсээс Та бүхний сонирхсон асуултанд iva_sustakova@mzv.cz имэйл хаягаар хариулахад бэлэн байна.

Ива Шустакова, Монгол улс дахь БНЧУ-ын ЭСЯ-ны эдийн засгийн дипломат



Нийтэлсэн огноо2020-04-09