ЭМЯ: Монгол улс 500 орчим амьсгалын аппаратын нөөцтэй байна www.bloombergtv.mn
“COVID-19” цар тахлын голомт болж буй АНУ зэрэг зарим улс амьсгалын аппаратын хомстолд орж эхлээд байна. Япон улсын хэмжээнд одоогоор 5000 амьсгалын аппаратын нөөцтэй, ирэх өдрүүдэд 15 мянгаар нэмэгдүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдлээ.
Харин Монгол Улсын хувьд 500 орчим амьсгалын аппаратын нөөцтэй байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Монгол Улс I улиралд 72 ширхэг амьсгалын аппарат импортолсон байна. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны дэмжлэгээр 200 гаруй аппарат импортлох асуудал яригдаж байгаа юм.
Үүнээс гадна тайлант хугацаанд нийт 4.6 сая ширхэг эмнэлгийн тоног, төхөөрөмж импортолсон байна. Дээрх хугацаанд 12 сая ширхэг амны хаалт, 9000 гаруй хамгаалалтын хувцас гадаадаас авчээ.
Түүнчлэн 37 мянга 506 ширхэг шинэ төрлийн “коронавирус”-ийн оношлуур оруулж ирсэн байна. Оношлуурын хувьд дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч мэдээлсэн юм.
Нийтэлсэн огноо2020-04-09