ОУВС: Ирэх 5 жилд арилжааны банкнууд ашгаа өсгөхөд хүндрэлтэй www.bloombergtv.mn
Ирэх таван жилд арилжааны банкнууд ашгаа өсгөхөд хүндрэлтэй гэж Олон Улсын Валютын Сан анхаарууллаа.
Төв банкнуудын бодлогын хүү буурсан нь зээлийн хүүгийн орлогыг давхар бууруулахаар байгаа аж. Ийм нөхцөлд эдийн засаг сэргэх хүртэл аль болох эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийхийг сануулжээ. Энэхүү дүгнэлтийг хөгжингүй есөн улсын эдийн засаг, банкнуудын үйл ажиллагаанд симуляц хийсний дүнд гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор шийдвэр гаргахдаа нам дор хүү, эрсдэлийн үнэлгээг голчлон харгалзаж үзэхийг санхүүгийн зохицуулах байгууллагуудад зөвлөж байна.
Нийтэлсэн огноо2020-05-25