1 FMO LEADS $172M LOAN TO MONGOLIA'S KHAN BANK AS DFIS PILE IN WWW.APP.DEALROOM.CO PUBLISHED:2026/11/05      2 GOLD MINES IN MONGOLIA: IS THE AMBITION TO BECOME A MODEL ACHIEVABLE? OUR FIELD INVESTIGATION WWW.LUXURYTRIBUNE.COM PUBLISHED:2026/11/05      3 MONGOLIA’S PRESIDENT FACES ACCUSATIONS OF SILENCING HIS POLITICAL RIVALS WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/11/05      4 OYU TOLGOI RESUMES NORMAL COPPER CONCENTRATE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      5 MONGOLIA, WORLD BANK DISCUSS AIRPORT AND ROAD DEVELOPMENT PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      6 LAND-USE RIGHTS IN PROTECTED AREAS TO BE GRANTED THROUGH OPEN SELECTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      7 MPS SUPPORT PROPOSAL TO PROHIBIT USE OF CHINGGIS KHAAN'S PORTRAIT ON ALCOHOL AND TOBACCO PRODUCTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      8 $712 BILLION WIPED OFF WORLD’S BIGGEST MINING COMPANIES SINCE START OF IRAN WAR WWW.MINING.COM PUBLISHED:2026/11/04      9 MONGOLIA’S NEWBORN BABY NUMBERS FALL BY 3.9 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/04      10 MONGOLIA STRENGTHENS MULTISECTORAL ACTION TO ACCELERATE CLEAN HOUSEHOLD ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/04      “ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР АШИГЛУУЛДАГ БОЛНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     МОНГОЛ УЛСЫН 43 ИРГЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ГАДААДАД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “СҮХБААТАР ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” 150 МЯНГАН ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЦАХИЛГААНААР, 30 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ДУЛААНААР ХАНГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     БАЙДРАГИЙН УЦС-ЫН ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     АВТО ЗАМЫН БООМТООР 94,5 САЯ ТОНН АШИГТ МАЛТМАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     Б.ПҮРЭВДАГВА: АГААРЫН БОХИРДЛЫН ХОРТ ХЭМЖЭЭ 10-14 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЙР СУУРИЙГ ДЭМЖИХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     Н.УЧРАЛ: "ОНТРЭ"-ТЭЙ ТУСДАА ХӨОГ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

COVID-19-ийн хязгаарлалтыг 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа www.ikon.mn

Улсын Онцгой комисс хуралдаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 6 дугаар сарын 30-ныг дуустал үргэлжлүүлэхээр боллоо.
Covid-19 цар тахлын дэлхийн нөхцөл байдал болон дотооддоо халдварыг алдахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргалаа гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
12:57 2020/05/25
УОК-ын өргөтгөсөн хуралдаан хаалттай горимд шилжлээ.
Тус хурлаас гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.
10:53 2020/05/25
УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. COVID-19-ийн хязгаарлалтыг сунгах эсэхийг шийднэ.
Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд УОК мэдээллээ танилцуулжээ.
Өнөөдрийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.
Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин "Монгол Улсад франц иргэнээр зөөвөрлөгдөн халдвар орж ирсэн үеэс хойш өнөөдрийг хүртэл УОК 22 удаа хурал хийж байна.
Гамшгаас хамгаалсан бэлэн байдлын зэргийн карантиныг сунгасан. Бүх шатны сургуулийн үйл ажиллагааг эхлэх хугацааг 9 дүгээр сарын 1-н хүртэл болгосон.
Цар тахлын 2 дахь давалгаа эхлэхийг сүүлийн өдрүүдэд дэлхий дахинд болж буй өвчлөлөөс харагдаж байна. Тухайлбал, Франц, Инчеон сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлээд буцааж хааж байна.
Тусгаарлах хугацааг 21 хоног болгосныг иргэд шүүмжилж байсан. Гэвч одоо ойлгож эхэлсэн. Халдвар 14 дэх хоног дээрээ илэрсэн. Иймээс тусгаарлах хоногийг сунгасан юм.
Гадаад орноос иргэдээ татан авах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байгаа.
Нэгдүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-д халдварын тархалт нэмэгдсэн цагаас эхлэн гадаадад байгаа монгол иргэдээ татан авсан.
Энэ хугацаанд 62,510 иргэнийг татаж авсан байна. БНХАУ-д байгаа иргэддээ сэрэмжлүүлэг зөвлөгөө 54,176 иргэн ирсэн. Эдгээр иргэд тусгаарлалтад ороогүй. Тэр үед тусгаарлах ажил хийгдээгүй байсан
Энэ тоон дээр 8,000 гаруй иргэнийг тусгай үүргийн онгоц болон галт тэрэг, машинаар иргэдээ татаж авсан.
46 улсаас 11,275 иргэн эх нутагтаа ирэх хүсэлтээ гаргаад байна. АНУ, БНСУ, Австрали, Энэтхэг, Турк, Англи, Япон улсаас ирэх хүсэлт гаргасан.
Үүнд бага насны хүүхэдтэй 830 иргэн байна.
Гадаад улсаас иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ. Нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг тавьж байгаа. Тиймээс боломждоо тулгуурлан татан авна.
Бид хориглох, хязгаарлах тактикаас гарч, сөрж орсон. Өөрөөр хэлбэл хилийн боомтуудыг нээж нүүрс, зэс, жоншны экспортоо эхлүүлсэн.
Мөн тусгай үүргийн онгоцоор эрсдэл өндөртэй улсаас иргэдээ авчирсан юм.

 

COVID-19-ийн тархалт цаг агаар, газарзүйн байршлаас хамаарахгүй нь судалгаагаар тогтоогджээ
ОХУ-д өвчлөл эрс нэмэгдэж байна. Тус улсад халдварын тохиолдол 335,882-д хүрсэн.
БНХАУ-ын ӨМӨЗО-д зөөвөрлөгдөн орж ирсэн 7 тохиолдол бүртгэгдсэн байна.
COVID-19-ийн тархалт цаг агаар, газарзүйн байршлаас хамаарахгүй нь судалгаагаар тогтоогджээ.
БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн залуус дахин өвдөх тохиолдол гарч байна. ЭМЯ халдварын эрсдлийн үнэлгээг найм дахь удаагаа хийлээ. Ингэхэд халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж гарсан.
Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хөл хориог дахин 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна.
Эрсдэл өндөр байгаа энэ үед амны хаалтаа орон даяар зүүх аяныг эхлүүлэх, зунжингаа ариутгал, цэвэрлэгээ хийнэ.
Илүү хариуцлагатай, бие биенээ дэмжиж халдварыг даван туулах үе ирлээ.
Дотоодод халдвар гарвал 3 дахь үе ирнэ. Тиймээс халдварын эсрэг санаа нэгтэй тэмцэцгээе" гэв.


Нийтэлсэн огноо2020-05-25