Эдийн засаг өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар агшив www.eagle.mn
2020 оны 1 дүгээр улиралд эдийн засаг өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар агшсан хэмээн Монголбанкнаас гаргадаг зах зээлийн тойм мэдээлэлд дурьджээ.
Өнгөрсөн оны эхний улиралд бодит ДНБ-ий хэмжээ 3.5 их наяд төгрөг байсан бол энэ оны эхний улиралд 3.1 их наяд төгрөг болж 377.2 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Эдийн засгийн 10,7 нэгж хувийн уналтын задаргааг авч үзвэл уул уурхайн салбар - 7.6 нэгж хувь, бөөний болон жижиглэн худалдааны салбар -1.3 нэгж хувь, тээвэр ба агуулахын салбар -2.1 нэгж хувь, бүтээгдэхүүний цэвэр албан татвар -1 нэгж хувийг тус тус голлон бүрдүүлж байна.
Нийтэлсэн огноо2020-05-26