1 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      2 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      3 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      4 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      5 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      6 AS KHURELSUKH STEPS DOWN, CHAIRMAN BYAMBATSOGT WILL EXERCISE PRESIDENTIAL POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      7 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      8 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      9 PRIME MINISTER UCHRAL ORDERS AUDIT OF MPP FINANCES SINCE 2018 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      10 NUMBER OF STATE-OWNED ENTERPRISES TO BE REDUCED TO 85 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД “ЭГИЙН ГОЛЫН УЦС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     БИТҮҮМЖЛЭГДСЭН АВТОМАШИНЫГ ЗАРЖ, 375 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     “FULHAM”-ТЭЙ ХАМТРАХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ, МӨНГИЙГ НЬ САНГИЙН ЯАМ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Цахилгаан автомашин түргэн цэнэглэх Монголын анхны станц ашиглалтад бүрэн орлоо www.eagle.mn

Байгаль орчинд ээлтэй технологийг эрхэмлэх болсон өнөө цаг үед Петровис Групп цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх Монголын анхны станцыг ашиглалтад бүрэн оруулж, өнөөдөр нээлээ.
Уг станцыг Петровис Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ABB Групптэй хамтран Энхтайваны гүүрний дор байрлах ШТС-29 салбартаа байгуулсан бөгөөд олон улс болон Монгол Улсын цахилгаан автомашин цэнэглэх стандартад бүрэн нийцүүлжээ.
С.Энх-Амгалан: Цахилгаан автомашин цэнэглэх станцыг байгуулан эко хэрэглээг дэмжиж байна
Петровис Ойл ХХК-ийн Ерөнхий захирал С.Энх-Амгалан “Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нэгэн шинэчлэлийг Монголын автомашин цэнэглэх зах зээлд танилцуулж байна. Бидний нэвтрүүлж буй түргэн цэнэглэгч нь цахилгаан автомашиныг 15-30 минутад бүрэн цэнэглэнэ.
Байгальд ээлтэй евро стандартын түлш, шатахууныг борлуулдаг ШТС-29 салбартаа цахилгаан автомашин цэнэглэгчийг ашиглалтад оруулж байгаа нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудын нэг.
Түүнчлэн С24 конвениенс дэлгүүр байрладаг тул хэрэглэгч нэг дороос хэрэгтэй үйлчилгээнүүдээ авах боломжтой болж байна” гэлээ.
Ийнхүү Монголд анх удаа цахилгаан автомашиныг түргэн хугацаанд цэнэглэх станцыг байгуулсан нь эко хэрэглээг дэмжиж байна. Энэ нь агаар орчны бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг тэрбээр мөн онцлов.
"Европ, Япон, Солонгосын зах зээлд үйлдвэрлэгдэж буй цахилгаан автомашинуудыг цэнэглэнэ"
Монголд 300 гаруй цахилгаан автомашин ногоон дугаартайгаар замын хөдөлгөөнд оролцож байгаа. Иргэдийн хэрэглээнд энэ төрлийн машин түгээмэл болж чадахгүй байгаа нэг шалтгаан нь цэнэглэгчийн дэд бүтэц байсан гэдгийг АВВ Группийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр хэлж байв.
Үргэлжлүүлэн тэрбээр “Петровис Групптэй хамтран Монгол Улсад анх удаа CJ53 маркийн цэнэглэгчийг ашиглалтад оруулж байгаадаа баяртай байна. Энэ нь хурдан цэнэглэх тогтмол гүйдлийн цэнэглэгч. Мөн уг станц нь Европ, Япон, Солонгосын зах зээлд үйлдвэрлэгдэж буй цахилгаан автомашинуудыг цэнэглэнэ" гэв.
Эхний 50 хэрэглэгчийн цахилгаан автомашиныг нэг удаад үнэгүйгээр бүрэн цэнэглэх урамшуулал зарлажээ
Цахилгаан автомашин сүүлийн жилүүдэд олон төрөл, загвараар үйлдвэрлэгдэж байгаагаас манай улсад түгээмэл хэрэглэгдэж буй “Nissan Leaf”. Энэхүү автомашиныг 220-380 кВт-аар цэнэглэх боломжтой. 220 кВт-аар цэнэглэхэд дунджаар гурван цагийн хугацаанд цэнэглэдэг бол цэнэглэх станцад 30 хүртэлх минутад бүрэн цэнэглүүлнэ. Ингэснээр байгальд ээлтэй технологийг сонгосон жолооч нарын цаг хугацааг хэмнэх давуу талтай.
Түүнчлэн станцын нээлтийг тохиолдуулж, эхний 50 хэрэглэгчийн цахилгаан автомашиныг нэг удаад бүрэн цэнэглэж өгөх онцгой урамшуулал зарлажээ.
Бүрэн цэнэгээр “Nissan Leaf” автомашин нь 240 км туулах хүчин чадалтай.
Дахин сануулахад, цахилгаан автомашин түргэн цэнэглэх станц нь Энхтайвны гүүрний дор байрлах Петровисийн ШТС-29 салбарт 24 цагийн турш нээлттэй ажиллаж, хэрэглэгчдэд үйлчилнэ. Жолооч нар тус салбараас цахилгаан автомашинаа цэнэглэх, бүх төрлийн шатахуун авахаас гадна барууны стандартыг Монголд нэвтрүүлсэн С24 конвениенс дэлгүүрээр үйлчлүүлж, олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
Тухайлбал ATM, ариун цэврийн өрөө, халуун кофе, амт чанар, түргэн шуурхай үйлчилгээгээрээ олонд танигдсан "Asian Wok" рестораны амтат хоолоор үйлчлэхээс гадна автомашинд хэрэгтэй зүйлсийг нэг дор худалдаалж байна. Түүнчлэн С24 дэлгүүрээр үйлчлүүлэнгээ автомашинаа угаалгах гэх зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүжээ.


Нийтэлсэн огноо2020-05-26