Алтанбулаг боомтоор 570 оюутан эх орондоо ирлээ www.eagle.mn
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ хугацаанд нийт 570 оюутан эх орондоо ирлээ. Оюутнуудыг Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн, улмаар Улаанбаатар хотод галт тэргээр авчирлаа. Журмын дагуу тэднийг 21 хоног тусгаарлах юм.
Нийтэлсэн огноо2020-05-28