Зэсийн үнэ өсөж байна www.eagle.mn
Хятад улсад эдийн засаг нь идэвхжиж, үйлдвэрүүд нь үйл ажиллагаагаа сэргээсэнтэй холбоотойгоор зэсийн ханш сүүлийн 2 сарын хугацаанд 17 орчим хувиар өсөж 5400 ам.долларт хүрлээ.
Лондоны Металлын биржийн сүүлийн арилжаагаар зэсийн үнэ 1.4 хувиар өсөж, тонн тутамд 5362 ам.доллар болсон байна.
Манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан бөгөөд 3 дугаар сарын 23-ны байдлаар 4609 ам.долларт хүрч буурсан нь сүүлийн 4 жилийн хамгийн доод түвшин юм.
Нийтэлсэн огноо2020-05-28