Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ www.eagle.mn
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ.
Сангийн сайд Ч. Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийхдээ олон улсын Fitch агентлагийн зүгээс манай улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн гэдгийг зарлалаа.
Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В” хэвээр үлдээж, хэтийн төлөвийг “тогтвортой” гэж үнэлсэн байна. Тус үнэлгээгээр Fitch Rating агентлагийн зүгээс Монгол улсын эдийн засаг эерэг хүлээлттэй байгаа ба сүүлийн жилүүдийн төсвийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч эдийн засаг нь уул уурхайн салбараас хэт хамааралтай, гадаад хүчин зүйлсийн эрсдэлээс хамгаалах бололцоо сул ба улс төрийн тогтворгүй байдлаас хамаарч эдийн засгийн бодлого огцом өөрчлөгдөж, энэ нь цаашлаад эдийн засагт гэнэтийн шок учруулах магадлал ихтэй байгааг онцолжээ.
Нийтэлсэн огноо2020-06-02