А.Энхжин: Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийг сунгана www.eagle.mn
Монгол Улсын зүгээс БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа дуусах хугацаа ойртож байна. Хэлэлцээрийг сунгах тухай асуудлаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлэхдээ,
"БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа энэ долоодугаар сарын сүүлээр дуусна. Монголбанкны зүгээс своп хэлцлийн хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан, хэлэлцээрийг сунгах талаар маш эрчимтэй хэлэлцээр хийж байна. Гэрээг сунгах ажлууд нэлээд урагштай байгаа. Монголбанкны зүгээс своп хэлцлийг сунгана гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна" гэжээ.
Нийтэлсэн огноо2020-07-09