1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 7.8 хувиар буурчээ www.eagle.mn

Эрчим хүчний яамны удирдлагууд “УБЦТС” ТӨХК-ийн үйл ажиллагаа болон өвлийн бэлтгэл хангах ажилтай танилцлаа. Ажлын хүрээнд эрчим хүчний сайд Н.Тавинбэх, сайдын зөвлөх П.Товуудорж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох болон бусад албаны хүмүүс байлцжээ.
 
“УБЦТС” ТӨХК нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдэд 0,4-35 кВ-ын хүчдэлийн түвшний цахилгаан эрчим хүчийг түгээж, хангах үндсэн үүрэгтэй. Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний худалдан авсан цахилгаан, эрчим хүчний 50 орчим хувийн түгээлт, борлуулалтыг хийж гүйцэтгэдэг.
 
Эхний хагас жилийн байдлаар 1,675.3 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч худалдаж авахаас 1,553.6 сая кВт/цагийг худалдан авч, төлөвлөгөөг 12.06 хувь алдагдлыг 10.69 хувьд хүргэн ажиллажээ. Дэлхий дахинд үүссэн “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас улбаатай УОК-ын шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа бүрэн зогссон, хязгаарлагдсантай холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ төлөвлөснөөс 121.7 сая кВт/цагаар буюу 7.8 хувиар, нийт орлого 17,318.3 сая төгрөгөөр буюу 7 хувиар тус тус буурсан байна.
 
2020 оны зургаадугаар сарын байдлаар компанийн хэмжээнд нийт 418,621 ширхэг тоолуур болон 12,800 ширхэг гүйдлийн трансформатор бүртгэлтэй байна.
 
Жилд дунджаар 4,168 хэрэглэгчийн өргөдөл гомдлыг хүлээн авч бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд эхний хагас жилийн байдлаар гомдлыг 21.8%-аар бууруулан ажиллаж байна.
 
Техникийн нөхцөлийн хүсэлт жилд дунджаар 4,667 ирдэг бөгөөд 3,735 буюу 80 хувийг шийдвэрлэж байна. Хүсэлтийн тоо дунджаар 33%-аар өсжээ. Ирүүлсэн хүсэлтийн 50 гаруй хувийг ахуйн халаалтын зориулалттай хүсэлт эзэлж байна.
 
2020 оны их засвар, хөрөнгө оруулалт, ТЗБАХ-ний төлөвлөгөөгөөр 116 нэр төрлийн 13,918.4 сая төгрөгний ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. 2020 оны долдугаар 27-ны өдрийн байдлаар 53.4%-ийн гүйцэтгэлтэй байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор НОБГ-ын 13/404 тоот, ДҮТ-ийн 02/236 тоот, УБЗАА-ны 1/897 дугаар албан бичгээр ирсэн зөвлөмжийн дагуу хэрэглэгчийн хүчдэл таслах боломжгүй байснаас төлөвлөгөөт ажил тодорхой хугацаагаар хойшилжээ.
 
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвөлжилтийн бэлтгэх хангах ажлыг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр гэхэд дуусгах, “Ковид-19” цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмнэлэг /ХӨСҮТ/, тусгаарлах байруудын цахилгаан хангамжийн найдвартай байдалд онцгой анхаарч ажиллах, цаашид түр тусгаарлах байруудын тоо нэмэгдэхтэй холбоотойгоор УОК-тай тогтмол хамтарч ажиллах, үйлдвэрлэлийн осолгүй ажиллахад урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авч ажиллах, боловсон хүчнийг мэргэжлийн байлгах тал дээр анхаарах, өр авлага барагдуулах талаар тууштай ажиллах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн цахилгаан хангамж болон шинээр баригдаж буй үйлдвэрийн гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах, складын үлдэгдлийг бууруулах тал дээр тус тус анхаарч ажиллахыг үүрэгдлээ.


Нийтэлсэн огноо2020-08-02