1 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      2 PGL ANNOUNCES 2027 $1 MILLION TOURNAMENT IN MONGOLIA WWW.DUST2.US PUBLISHED:2026/11/11      3 STATE FLAG RAISED, NINE WHITE BANNERS DISPLAYED TO MARK CHINGGIS KHAAN’S BIRTH ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      4 MONGOLIAN ACADEMY OF SCIENCES RECEIVES THE ORDER OF CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      5 CABINET TO DISCUSS WHISTLEBLOWER PROTECTION AMONG 20 AGENDA ITEMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      6 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      7 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      8 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      9 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      10 PRESIDENT OF MONGOLIA CONFERS THE ORDER OF CHINGGIS KHAAN ON THE MAS WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/09      УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-Д 558.3 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР Х.НЯМБААТАРААС ГАДНА 5 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

100-150 сургууль Zoom, Teams-ийн хэмжээнд онлайн хичээл явуулах боломжийг iTools бүрдүүлжээ www.ikon.mn

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран явуулж буй "Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэгт ICT группийн төлөөлөл оролцож илтгэл тавьсан юм.
Тус группийн охин компани болох iTools-ийн инженерүүд COVID-19-тэй холбоотой танхимын сургалтыг зогсоосны дараа Нийслэлийн 23 дугаар сургууль болон СЭЗИС-ийн цахим сургалтын системийн дэд бүтцийг амжилттай хангаж ажилласан байна.
iTools компанийн ТУЗ-ийн дарга А.Баттамир "Боловсролын салбарын цахим шилжилтийг харвал манай улсын хувьд контент тал нь сайн болж чадсан бол түүнийг хүргэх платформ дээр асуудал гарсан.
Цахим боловсролын шийдлүүдийг харвал 4 зүйлийг холбох боломж манай улсад байна.
Сургалтын менежментийн хэсэг
Үнэлгээний хэсэг
Энэ дунд орхигдож буй даалгаврын сангийн систем
Боловсролын салбарын мэдээллийн сиситем
Эдгээрийг холбовол цогц болно.
Олон улсын туршлагыг харвал контентыг бодлогын байгууллагууд дээрээ төвлөрч хөгжүүлээд техникийн шийдлийг Amazon, Microsoft зэрэг технологийн компаниудын үүсгэсэн клауд шийдлийг ашигласнаар олон сая оюутан сурагчдадаа хүргэж байна.
Энэ шийдлээр манай компани Нийслэлийн 23 дугаар сургууль болон СЭЗИС-ийн цахим сургалтын систем дээр нэмэлт хөгжүүлэлт хийсэн. Тухайн сургуулиудын хувьд цар тахлаас өмнө олон жилийн хугацаанд онлайн сургалтын контент бий болгож хөгжүүлсэн, харьцангуй туршлагатай байсан ч систем нь олон хүн зэрэг ажиллаад эхлэхэд унасан. Үүн дээр хувийн хэвшлийн дата центр гэгддэг iTools интеграц хийж, хэдэн ч оюутан, сурагч нэвтрэхэд гацахгүй байх техникийн боломжийг бүрдүүлсэн" гэв.
Дотоодын систем дээр ийнхүү цахим сургалтыг явуулах боломж бүрдүүлснээр үүссэн давуу тал нь:
Сурагчид дунд удаан ч хүүхэд бий, хурдан сурдаг ч хүүхэд байгаа. Тэгвэл сурагчид ойлгоогүй хичээлээ дахин дахин үзэх боломж гарсан.
Багштайгаа холбогдох шийдлийг гаргаснаар хүүхэд хичээлээ гүнзгийрүүлэн сурах боломж бүрдсэн.
Боловсролын салбарт бий болж байгаа датануудыг гаднын системд биш, дотоодын системд байршуулснаараа давуу талтай. Ингэснээр датаны үнийг бууруулж, эцэг эхэд очих дарамтыг багасгах боломжтой.
Багш нарын хувьд сурагчдаа автоматаар үнэлэх боломж бүрдсэн, шалгалт авах систем нь даалгаврын сантай холбогдсон тул. Ингэснээр шийдвэр гаргагчид энэхүү мэдээллийн санг ашиглан боловсролын чанараа сайжруулах боломжтой.
Олон системтэй интеграц хийх боломж бүрдсэн. Ялангуяа, Хур, Дан систем байгаа нь манай орон өөрийн онцлог системийг бий болгох боломж бүрдүүлж байна. Хэрэв гаднын систем оруулж ирвэл түүнд нийцүүлэн нутагшуулах шаардлага үүсэхээс гадна датаны үнийг бууруулах боломжгүй.
Zoom, Microsoft teams-тэй ижил өөрийн цахим хурлын системийг бий болгосон. Нэг хурлын хувьд 5 багштай, 100 сурагч оролцох боломжтой, олон улсын стандартын дагуу хурал зохион байгуулах нэгдсэн систем юм гэдгийг мөн танилцууллаа.
Ийнхүү хувийн хэвшлийн дата төв цахим сургалтын системийн асуудлыг шийдсэнээр сургууль бүр тусдаа сервер авч мөнгө зарах шаардлагагүй болж байгааг тус компанийн ажилтан тайлбарлалаа. ITools-ийн дэд бүтцийн шийдлийг ашигласнаар тухайн сургууль урьдчилж мөнгө төлөхгүй бөгөөд сурагчдын ачаалал нэмэгдэх үед хэрэглээнд нь нийцүүлэн төлбөр аваад явах аж. Энэхүү системийг одоогоор 100-150 сургууль ашиглах боломжтой юм байна.


Нийтэлсэн огноо2020-08-11