Цахилгаан автобус 10 дахин бага зардлаар иргэдэд үйлчилж байна www.unuudur.mn
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд улаан өнгийн цахилгаан автобус туршилтаар явж байгаа юм.Туршилтаар үйлчилгээнд явж байгаа цахилгаан автобус 10 дахин бага зардлаар иргэдэд үйлчилж байна. Дизель түлшээр ажилладаг автобус өдөрт дунджаар 200 орчим мянган төгрөг зарцуулдаг байжээ.
Харин цахилгаан автобус өдөрт 15-аас 20 мянган төгрөгийн цахилгаанаар ажиллаж байна. Тиймээс энэ ондоо багтаан дахин 36 цахилгаан автобус, мөн 10 ширхэг хоёр давхар автобус худалдан авахаар төлөвлөсөн байна.
Нийтэлсэн огноо2020-08-11