Засгийн газар : Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг X сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ www.bloombergtv.mn
Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг аравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо.
Ингэхдээ есдүгээр сард үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хэвийн горимд буцаан оруулахаар болсон байна. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд хуучин цагийн хуваариар ажиллах юм. Мөн есдүгээр сарын 21-нээс эхлээд бүх шатны боловсролын байгууллагууд, их дээд сургуулиуд хэвийн горимоор хичээллэж эхлэхээр болжээ.
Нийтэлсэн огноо2020-09-14