1 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      2 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      3 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      6 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      7 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      8 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      9 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Иргэдийн цахилгааны төлбөрийн өр 17 тэрбум төгрөгт хүрээд байна www.eagle.mn

УБЦТС ТӨХК жилд 400 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг
Төвийн эрчим хүчний түгээлт, хангалт найдвартай, тогтвортой байх ёстой. Тогтвортой байдлыг хангахын тулд иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглэсэн эрчим хүч, цахилгааны төлбөрөө цаг тухай бүрт нь төлөх шаардлагатай байна. Хэрэглэгчид цахилгааны төлбөрөө заасан хугацаанд төлбөл өр төлбөрийн хуримтлал үүсэхгүйгээс гадна Дулааны цахилгаан станцууд, цаашлаад эрчим хүчний нүүрс нийлүүлдэг нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй юм.
 
Тэгэхээр цахилгаан, эрчим хүч хэрэглэдэг бол иргэн, хуулийн этгээд нь хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг цаг тухайд нь хийх шаардлагатай байна. Эрчим хүчний төлбөрийг УБЦТС компани Дулааны цахилгаан станцууд руу өгснөөр, цахилгаан станцууд нүүрсний уурхайнуудад төлбөрөө шилжүүлж аль аль талдаа тогтвортой ажиллах боломж бүрдэх юм. Гэвч нийт хэрэглэгчдийн 30 орчим хувь нь эрчим хүч, цахилгааны төлбөрөө төлдөггүй, заавал тогоо таслуулж байж төлбөрөө хийдэг гэнэ. УБЦТС компанийн хэрэглэгчдээс авах нийт авлага 17 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин цахилгаан станцуудад 18.5 тэрбум төгрөг өгөхөөр байгаа гэнэ.
 
Нийт хэрэглэгчийн 30 орчим хувь нь цахилгааны төлбөрөө цаг хугацаанд нь төлдөггүй
Иргэдийн цахилгааны төлбөрийн өр 17 тэрбум төгрөгт хүрээд байна
 
УБЦТС ТӨХК-ийн борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэг “Манайх 360 мянган хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний борлуулалт хийж байна. Эндээс бид дунджаар 40 орчим тэрбум төгрөг сард хурааж авдаг. Түүний 70 хувь нь гэхээр 28 орчим тэрбум төгрөгийг хэрэглэгч төлөөд явж байгаа. Үлдсэн 8-9 орчим тэрбум төгрөг дээр заавал ч үгүй цахилгаан эрчим хүчийг нь хязгаарлаж байж төлбөр төлөгдөж байгаа. Бид өвлийн бэлтгэл ажил буюу цахилгаан эрчим хүчээ найдвартай хангах үүднээс орлогоо цуглуулж авахаас өөр аргагүй болсон. Бид орлогоо цуглуулан үйлдвэрүүд рүү өгөөд ДЦС-ууд өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар нүүрс, шатахуун гээд бэлтгэл ажлаа хангадаг учраас орлогын дутагдалд орж байна”
 
Иргэдийн цахилгааны төлбөрийн өр 17 тэрбум төгрөгт хүрээд байна
 
Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ харьцангуй багасч байгаа гэнэ. “Диспетчерийн үндэсний төв”-ийн хувьд алдагдалгүй ажиллах зохицуулалтыг хийж байгаа тухай хэлж байна. Мөн эрчим хүч худалдан авдаг томоохон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээ буурсан нь орлогод нөлөөлж байгаа тухай хэлж байна.
 
Цар тахал гарсантай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ буурсан
 
Иргэдийн цахилгааны төлбөрийн өр 17 тэрбум төгрөгт хүрээд байна
 
“Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням “Цар тахал гарсантай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ буурсан. Буурсан ч импортын цахилгаан эрчим хүчээ аль болох багасгаж авах ёстой. Дотоодынхоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс ДЦС-4 дээр бид төлөвлөгөөнөөсөө 30 цаг сая кВт эрчим хүчийг эхний найман сар нэмүүлж явж байгаа. Болж өгвөл бид төвийн эрчим хүчний системдээ энэ жилдээ алдагдал бага байхаар диспетчерийн зохицуулалт хийж ажиллаж байгаа” гэлээ.
 
УБЦТС ТӨХК-ийн борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэг “Өртөг ихтэй төлбөр өндөр төлөгддөг томоохон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээ буурсан учраас санхүүгийн дутагдалд орж байгаа. Наймдугаар сарын 31-ний байдлаар бид хэрэглэгчдээс 17 тэрбум төгрөгийн авлагатай байна. Өнөөдрийн байдлаар бичилтээ оруулаагүй 15 тэрбум төгрөгийн орлого оруулаад явж байна. Энэ сард үйлдвэрүүд рүүгээ 30 тэрбум төгрөг цуглуулж өгөх ёстой. Одоогоор 50 орчим хувьтай байна. Хэрэглэгчдэд төлбөрөө төл гээд мессэж илгээж байгаа. Мессэж илгээгээд, цахилгааныг нь хязгаарлаад ч төлбөрөө төлөхгүй иргэд 20-30 хувь нь байна” гэв.
 
УБЦТС компанийн хувьд 360 мянган хэрэглэгчид жилд 400 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байна. Хэрэглэгчийн хувьд гэрээнд заасны дагуу цахилгааны төлбөр гарч бичилт хийснээс хойш 10 хоногийн дотор төлбөрөө төлөх үүрэг хүлээдэг юм.


Нийтэлсэн огноо2020-09-22