“Оюу Толгой”-н хөрөнгө оруулагчдын захирлуудын зөвлөлд өөрчлөлт оржээ www.eagle.mn
“Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг захирал Алан Чирвин есдүгээр сарын 17-нд ажлаа өгч, түүний оронд Альфи Григгийг томилжээ.
Тэрбээр “Rio Tinto”-ийн хөнгөн цагааны салбарт Ерөнхий зөвлөхөөр ажиллаж байгаа аж. “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийн 50.8 хувийг эзэмшдэг, гол хувьцаа эзэмшигч билээ.Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд өнгөрсөн баасан гарагт Торонтогийн Хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 2.59 хувиар буурч, 1.13 канад доллар болсон байна.
Нийтэлсэн огноо2020-09-22