Монгол улс Олон Улсын Математикийн олимпиадаас 4 дэх алтан медалиа авлаа www.ikon.mn
Олон Улсын Математикийн 61 дэх удаагийн Олимпиад есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагджээ.
Энэ удаагийн олимпиадаас Отгонбаярын Мишээл алтан медаль авч өндөр амжилт үзүүллээ. Уг алтан медаль нь Монгол Улсын түүхэн дэх 4 дэх алтан медаль юм.
Энэ жил Монгол Улсаас
М. Өнөболд, УБ-1-р сургууль
О. Мишээл, Шинэ-Монгол сургууль
А. Нямдаваа, Сант сургууль
Б. Хантүшиг, УБ-11-р сургууль
Б. Батсамбуу, Олонлог сургууль
Д. Энэрэлт, Сант сургууль төлөөлөн оролцсон бөгөөд 1 алт (О.Мишээл), 2 мөнгө (М.Өнөболд, А.Нямдаваа), 1 хүрэл (Б.Хантүшиг) медаль хүртэж багаараа 29-р байранд орсон амжилт үзүүллээ.
М.Өнөболд 2019 оны ОУ-ын Математикийн олимпиадаас Монгол Улсын 3 дахь алтан медаль, А.Нямдаваа энэ жил Мэдээлэл Зүйн Олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг аваад байгаа билээ.
Багийн бүх гишүүд, багш дасгалжуулагчдад (Б.Батбаясгалан, У.Батзориг) баяр хүргэж, цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсье.
Нийтэлсэн огноо2020-09-28