Тэнхлэг зууч : Захиалга авч буй шинэ орон сууцны талбайн дундаж үнэ 2.51 сая төгрөг www.bloombergtv.mn
Энэ оны наймдугаар сарын байдлаар орон сууцны борлуулалт 0.6 их наяд төгрөг хүрсэн талаар “Тэнхлэг зууч” мэдээллээ. Харин зарагдаагүй орон сууц 4.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.
Ашиглалтад орох хугацаагаар задлаад харвал ашиглалтад орсон шинэ орон сууцны 81 хувь нь борлогдсон бол 19 хувь нь борлогдоогүй байна. Харин энэ оны III улиралд орох 5336 айлын шинэ орон сууцны 51 хувь нь зарагдаж, үлдсэн хувь нь борлогдоогүй байна.
2020 оны наймдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны төслүүдийн дундаж үнэ 2.51 сая төгрөг хүрч, өмнөх сараас 1.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.79 хувиар тус тус өссөн талаар “Тэнхлэг зууч” ХХК мэдээллээ.
Ерөнхийдөө шинэ орон сууцны дундаж үнийн сүүлийн зургаан сарын үзүүлэлтийг харвал 2020 оны гуравдугаар сараас эхлээд тогтмол өсөлттэй байна.
Нийтэлсэн огноо2020-09-28