Улаанбаатар-Алматы чиглэлийн шууд нислэг нээгдлээ www.bloombergtv.mn
Казахстаны хамгийн том хот Алматы руу Улаанбаатараас шууд нислэг нээгдлээ. “Хүннү эйр” компани энэ чиглэлд нислэг үйлдэх эрхээ зургаадугаар сард авсан ч цар тахлын улмаас саатаад байсан юм.
Харин энэ даваа гарагт Казахстанаас 95 иргэнийг татан авахаар анхны нислэгээ үйлдэж байна. Цаашид цар тахлын халдвар намжсаны дараа энэ чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү шинэ нислэгийн чиглэл нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжинэ гэж Казахстанаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев онцоллоо.
Нийтэлсэн огноо2020-09-28