ГХЯ: 82 удаагийн тусгай үүргийн нислэгээр 16 мянга гаруй иргэнээ татан аваад байна www.bloombergtv.mn
Улсын онцгой комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 28-наас есдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 82 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдээд байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Автозам болон агаарын замын боомтоор гадаадын 81 орноос Монгол Улсын 22 мянга 973 иргэнийг татан авчирчээ. Тухайлбал: тусгай үүргийн нислэгээр 16 мянга 438 иргэн, автозамаар 6535 иргэн ирсэн байна.
Үүнээс гадна Улсын онцгой комиссын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-аас нутаг буцах хүсэлт гаргаад байсан 30 иргэнийг есдүгээр сарын 29-ний өдөр Замын-Үүд-Эрээн боомтоор татан авчээ. Түүнчлэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр мягмар гарагт Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлдэг, байнга оршин суух зөвшөөрөлтэй 15 улсын 216 иргэн ирсэн байна.
Нийтэлсэн огноо2020-09-30