Энэ сарын сүүлээр Монгол Улсыг саарал жагсаалтаас гарсан эсэхийг зарлана www.eagle.mn
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн багтай уулзжээ. ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг Монгол Улсад ирээд байгаа юм байна. Харин ФАТФ-ын бусад гишүүн улсын төлөөлөгчид уг газар дээрх хяналт, шалгалтад цахимаар оролцох ажээ. Энэ шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тохиолдолд энэ сарын сүүлээр Парис хотноо болох ФАТФ-ын нэгдсэн чуулганаар саарал жагсаалтаас гарсан тухайгаа албан ёсоор зарлах юм байна.
Нийтэлсэн огноо2020-10-01