1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Улаанбаатарчууд түгжрэлээс болж зөвхөн шатахуундаа жилд 320 тэрбум төгрөг алдаж байна www.ikon.mn

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Системийн сэтгэлгээний лабораторийн багш нар Улаанбаатарын түгжрэлд нөлөөлж байгаа хүчин зүйл, шийдвэрлэх арга замуудыг систем динамикийн загвараар тодорхойлоод байгаа билээ.
 
Тус лабораторийн эрхлэгч Б.Ууганбаяр iKon.mn -д өгсөн ярилцлагадаа "Улаанбаатарчууд 2012 онд замын түгжрэлийн нөлөөгөөр зөвхөн шатахуунд 120 орчим тэрбум төгрөгийг алдаж байсан бол 2020 оны байдлаар жилд 320 тэрбум төгрөг алдаж байна гэсэн юм. Энэ нь нэг хүн улиралд 60 мянган төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн үг юм" гэлээ.
 
Олон улсын үзүүлэлтээр автомашины хурд 10-15 км/цагаас доош хурдтай явж байвал үүнийг 0 зогсолт гэж үздэг байна.
 
Энэхүү тооцооллоор Улаанбаатарчууд 2020 оны өвөл бүрэн 0 зогсолтод орох тооцоо гарсан байна. Цаг агаар хүйтэрч, хур тунадастай өдөр замын түгжрэл нэмэгддэг. Үүний нэг жишээ өчигдрийн түгжрэл байв. Өөрөөр хэлбэл, энэ өвлийн турш Улаанбаатарчууд өчигдөр шиг түгжрэлтэй байх нь.
 
Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөрийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн үеэр өгсөн мэдээллээр түгжрэлийг бууруулахаар богино, дунд, урт хугацааны түвшний төлөвлөсөн ажлууд бий. Зөвхөн богино хугацааны буюу ойрын үед хийгдэх гурван ажил төлөвлөсөн тухай ярилаа.
 
Тодруулбал,
 
Замын хөдөлгөөний зохион байгуулалт, төлөвлөлтийн нэгдсэн системийг зохион байгуулахаар хөтөлбөр дээр нь ажиллаж байна. Тодруулбал, камерын нэгдсэн систем, RFID технологи, замын хөдөлгөөний ухаалаг удирдлагын системийг нэг платформ дээр байршуулж нэгдсэн төлөвлөлт, хяналтыг хийх боломжтой болно. Үүнийг хэрэгжүүлснээр өмнө нь ярьж байсан бүсчлэлийн хэлбэр рүү орно. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар гэмт хэргийн, зөрчлийн хэргийн хяналт зохицуулалт байдаггүйг нэг системд оруулна. Энэ хөтөлбөр аравдугаар сард шийдэл нь гараад бэлэн болчихно.
 
Хоёрдугаарт, Зогсоолын нэгдсэн систем. Үүнийг мөн аравдугаар сардаа багтааж хийнэ. Маш олон хот зогсоолыг эзэнтэй болгож, нэгдсэн системд оруулснаар түгжрэлээс гарч чадсан байдаг. Зогсоол болгон хяналттай болно. Цагийн хязгаартай болно.
 
Гуравт нь, Нийтийн тээвэртэй холбоотой. Дээрх хоёр зохицуулалттай холбоотойгоор хүмүүс автомашинаа өөр зориулалтаар ашиглаад эхэлнэ. Энэ үед нийтийн тээврийн үйлчилгээг шаардах болно. Тухайн үед нийтийн тээвэр нь хэрэгцээндээ тулгуурласан нөөцтэй байх зохицуулалт хийнэ гэсэн юм.
Дээрх ажлуудтай холбоотойгоор нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал шийдэгдэхээр хүлээгдэж байгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа мэдээлж байлаа. Тодруулбал, 2014 оноос хойш хийгдээгүй байсан нийтийн тээврийн парк шинэчлэл хийхээр улсаас 22, нийслэлээс 26 тэрбум төгрөг батлагдсан, одоо худалдан авалтаа хийхээр судалж байгаа гэсэн юм.


Нийтэлсэн огноо2020-10-01