Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр эдийн засаг 5 хувиар өснө гэжээ www.eagle.mn
Дэлхийн банкнаас саяхан нийтлүүлсэн “Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн төлөвийн тайлан”-д, бүсийн эдийн засаг энэ онд 0.9 хувиар өсөхөөр төсөөлжээ.
Энэ өсөлтөд БНХАУ-ын эдийн засаг 2 хувиар өсөх нь голчлон нөлөөлнө гэж тооцоолсон байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд Засгийн газрын зарцуулалт болон экспорт эерэгээр нөлөөлөх бол хэрэглээний сэргэлт алгуур байгаа нь сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Ирэх онд БНХАУ-ын өсөлт 7.9 хувиар, бүс нутгийн бусад эдийн засгийн өсөлт 5 хувиар сэргэхээр төсөөлж байна.
Монголын эдийн засгийн хувьд уул уурхай, үйлчилгээний салбар агшсанаар эдийн засаг энэ онд 2.4 хувиар агших, ирэх хоёр жилд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр 5 хувиар өснө гэжээ.
Нийтэлсэн огноо2020-10-22