1 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      2 PGL ANNOUNCES 2027 $1 MILLION TOURNAMENT IN MONGOLIA WWW.DUST2.US PUBLISHED:2026/11/11      3 STATE FLAG RAISED, NINE WHITE BANNERS DISPLAYED TO MARK CHINGGIS KHAAN’S BIRTH ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      4 MONGOLIAN ACADEMY OF SCIENCES RECEIVES THE ORDER OF CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      5 CABINET TO DISCUSS WHISTLEBLOWER PROTECTION AMONG 20 AGENDA ITEMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      6 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      7 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      8 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      9 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      10 PRESIDENT OF MONGOLIA CONFERS THE ORDER OF CHINGGIS KHAAN ON THE MAS WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/09      УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-Д 558.3 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР Х.НЯМБААТАРААС ГАДНА 5 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ногоон гарц, австраличуудын "дэмжлэгтэйгээр" нүүрсний экспортыг 30 сая тоннд хүргэнэ www.eagle.mn

“Улсынхөө төсвийг бүрдүүлж амьдралаа залгуулах учиртай. Тиймээс экспортын чиглэлд гарч буй бүтээгдэхүүнийг хязгаарлалтад оруулахгүйн тулд Засгийн газар ажиллаж байна. Энэхүү орлогоор бид тэтгэвэр тэтгэмжээ тавьж байгааг ойлгох ёстой” гэж Ерөнхий сайд өчигдөр мэдээлэл хийхдээ ард түмэндээ учирлав. Төсвийн Ерөнхийлөн захирагч төсвийнхөө 30 орчим хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт найдлага тавих нь аргагүй юм. Иймдээ ч одоо хэрэгжиж буй урд хил дээр хэрэгжиж буй “Ногоон гарцыг эрчимжүүлэх ашигт малтмал газрын тосны бүтээгдэхүний экспортыг хэвийн байлгахыг Хятадын талд дипломат шугамаар тавьж шийдүүлэхийг өөрийн кабинетад үүрэг болгоод байна.
 
Засгийн газраас энэ онд 42 сая тн нүүрс эксплортлоно хэмээн төлөвлөсөн байсан. Гэвч цар тахлын улмаас эхний эхний хагас жилийн байдлаар гэхэд 11 сая тонн нүүрсийг экспортлож төлөвлөгөө тасалдаад байсан билээ. Харин өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт 25 сая тонн нүүрсийг БНХАУ руу гаргаад байна. Зөвхөн есдүгээр сард гэхэд 9,4 тонн нүүрс олборложээ.
 
Уул уурхайн сайд Н.Ёндонгийн хэлснээр, дээрх хэмжээ нь сүүлийн дөрвөн сарын дотор 14 орчим сая тонн нүүрс олборлосон гэсэн үг юм байна. Өнгөрсөн наймдугаар сараас хил хооронд Ногоон гарц журмыг хэрэгжүүлж эхэлснээр өнгөрсөн оны мөн үеэс давуулан экспортложээ. Оны эцэс гэхэд нүүрсний экспортыг 30 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа хэмээн салбарын сайд хэлсэн юм.
 
Хагас жилд 10 гаруй тонн нүүрс гаргасан бидэнд ийм боломж байгаа гэж үү. Хэд хэдэн боломж байгааг салбарын сайд болон шинжээчид хэлж байна.
 
Н.Ёндон сайд, БНХАУ болон Австралийн маргаантай холбоотой нөхцөл байдал манай улсын талд байгааг ашиглах ёстой гэдгийг онцоллоо. Бүр тодруулбал, Хятадын өмнөд эрэг дээр Австралийн 20 сая тонн нүүрсийг ачсан ангарууд гацаад удаж байгаа аж.
 
Хятадын эдийн засгийн сэргэлтийн байдлаас авч үзвэл зэс, нүүрний үнэ төлөвлөсөн тоо хэмжээндээ хүрэх боломж харагдаж байгаа. Манай урд хөрш дэлхийн нүүрний хэрэглээний 50 орчим хувийг дангаараа ашигладаг. Хятадын коксжих нүүрсний 2019 оны гүйцэтгэлээс үзвэл коксжих нүүрсний хэрэглээний нийт 40 орчим хувийг манай улс хангаж байсан тоо баримт байгаа нь БНХАУ-аас манай улсад суух Элчин сайдын хэлсэн үг тийм ч ортой биш болж таарлаа . Өмнөх жилүүдийнх шиг тус улсын хэрэглээг манайх австраличуудтай хамтрахгүйгээр дангаар нийлүүлбэл бидэнд боломж, гарц байна.
 
Оны төгсгөлд нүүрсний экспортыг 30 саяд хүргэхийн тулд БНХАУ-ын талаас татан авалтаа буруулахгүй байх нь чухал. Өнгөрсөн сараас БНХАУ Австралийн нүүрсний импортыг хязгаарлах бодлого баримтлах болсоноор тус улсын хойд мужууд буюу манай улстай хиллэдэг газар нутгуудад коксжих нүүрсний эрэлт өсч байгаа талаар олон улсын шинжээчид онцолсныг” Ийгл ньюс” телевизийн мэдээнд өгүүлжээ. Энэ ч утгаараа Гашуунсухайт боомтоор өдөртөө 1100 орчим автомашин нүүрс гарсан тохиолдол бий. Зөвхөн төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” компани гэхэд энэ ондоо 11 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. “Эрдэнэс тавантолгой” ХК оны эхнээс 11-р сарын 15-ны байдлаар 8,8 сая тонн нүүрс олборлож, уурхайгаас 8,1 сая тонныг ачуулж, экспортод 8,4 сая тонн нүүрс гаргасан байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд 74 тэрбум төгрөгийн нүүрс борлуулсан мэдээлэл байна.
 
Эндээс харвал, нүүрсний экпорт өсөхөд Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан "Ногоон гарц" журам, австраличуудын нүүрсийг царцаасан бодлого томоохон дэмжлэг болоод байгаа бол бид цаашид экпортын хэмжээг өсгөхийн тулд дотооддоо нэвтрэх чадвараа нэмэгдүүлэх шаардлага л үлдээд байна.


Нийтэлсэн огноо2020-11-19