1 MMC ANNOUNCES FIRST GOLD POUR COMPLETED AT THE BAYAN KHUNDII MINE IN MONGOLIA WWW.SG.FINANCE.YAHOO.COM  PUBLISHED:2025/09/15      2 MKE LAUNCHES CARTRIDGE PRODUCTION LINE IN MONGOLIA WWW.RAILLYNEWS.COM  PUBLISHED:2025/09/15      3 MONGOLIA’S LARGEST MINING EVENT HIGHLIGHTS INVESTMENT AND RESPONSIBLE MINING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/14      4 GENERAL MEETING OF ASIA SECURITIES FORUM OPENS IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/14      5 BUDGET 2026: MINISTRY REPORTS RAISING MINIMUM PENSION TO MNT 1.5 MILLION NOT FEASIBLE UNDER CURRENT BUDGET WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/14      6 ULAANBAATAR AND JAPAN STRENGTHEN CLEAN ENERGY PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/14      7 730 BREEDING SHEEP WERE BROUGHT FROM MONGOLIA TO NAMANGAN UZBEKISTAN WWW.ZAMIN.UZ  PUBLISHED:2025/09/14      8 MONGOLIA RECORDS USD 16.6 BILLION IN TRADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/11      9 GOVERNMENT REPORTS OPERATIONAL IMPROVEMENTS AT ERDENES TAVANTOLGOI UNDER SPECIAL REGIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/11      10 DIESEL LOCOMOTIVE CONVERTED TO HYBRID LOCOMOTIVE IN MONGOLIA WWW.RAILLYNEWS.COM  PUBLISHED:2025/09/11      "ТАТВАРЫН ХЭТ ӨНДӨР ТООЦОО БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХААЛГАА БАРИХАД ХҮРГЭНЭ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     ГАДААД ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛИЙН ИНДЕКС ӨМНӨХ ОНООС 4.1 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     ЭХНИЙ НАЙМАН САРЫН БАЙДЛААР 600 МЯНГАН ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     “МОНПОЛИМЕТ" ГРУПП ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨРГӨН СУМАНД ЕБС БАРИХ ТӨСӨЛ ЭХЛҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/14     ЗАСГИЙН ГАЗАР MINING AI САНААЧИЛГА ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗАРЛАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/14     МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧДЫН 51 ХУВЬ НЬ 13-25 НАСНЫХАН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/14     ЗАСГИЙН ГАЗРЫН WWW.D-GOV.MN ЦАХИМ СИСТЕМ ӨНӨӨДРӨӨС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/11     ТӨМӨРТЭЙН ОВООНЫ ЦАЙРЫН ОРДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ АЛБАН ТУШААЛТНУУД ХУВИЙН КОМПАНИДАА ШИЛЖҮҮЛЭН АВСАН ҮЙЛДЛИЙН УЛМААС ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НЭХЭМЖЛЭХЭЭР БОЛОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/11     ТӨСВИЙН АЛДАГДАЛТАЙ АЛБАН ТУШААЛТНЫГ ЧӨЛӨӨЛНӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/11    

"Гадаадын нийт зээл тусламжийн $299.5 сая нь төсвийн дэмжлэг, $119.4 сая нь төслийн санхүүжилтэд зарцуулагдаж байгаа" www.ikon.mn

Азийн хөгжлийн банк
Тус банкнаас 160.1 сая долларыг авах бол өнөөдөр аваад байгаа нь 128.1 сая долларыг маш хөнгөлөлттэй нөхцөлөөр аваад байна.
 
100 сая долларыг нь төсвийн дэмжлэг болгож авч байгаа. Төсвийн орлого буурч байгаа үед Хүүхдийн мөнгө олгох, НДШ тэглэсэн зэрэг арга хэмжээнд зориулж уг мөнгийг авсан.
160 сая долларын дараагийн хэсэг нь 30 сая доллар байгаа ба гүйцэтгэл нь 0% байгаа. Үүгээр
КОВИД-19 өвчин болон амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн өвчнийг оношлох, эмчлэх зорилгоор 2,923 ширхэг тоног төхөөрөмж, 68,128 ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл
Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах барьж, тоноглох
7 аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийг шинэчлэх
Түргэн тусламжийн машин 21 аймагт
ЭМЯ худалдан авалт, төслийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж байгаа.
 
1.2 сая долларын зээл.
Энэ нь өмнө авсан зээлийн зориулалтыг өөрчилсөн.
 
572 нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдаж аваад нийслэл, орон нутагт тараасан. Үүнд
 
Зөөврийн рентгэн аппарат гэхэд 16
хяналтын монитор 43 ширхэг
амьсгалын аппарат 32 ширхэг
тариа дуслын автомат шахуурга 105 ширхэг
60 ширхэг утлагын аппарат, 70 хүчилтөрөгч өтгөрүүлэгч
141 ширхэг халуун хэмжигч зэрэг тоног төхөөрөмж авсан.
Гүйцэтгэл 100%
 
Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл гээд 26.4 сая долларыг 100% авсан.
Үүнийг Хүүхдийн мөнгө, хүнсний талоны таван сарын санхүүжилтэд ашигласан.
 
Буцалтгүй тусламжаар 2.5 сая доллар авсан.
$1 саяар ХӨСҮТ-д сити томографын төхөөрөмж авсан. Эмнэлгийн ажилчдын илүү цагийн цалинг олгосон. 100% гүйцэтгэлтэй байна.
 
1.5 сая доллароор PCR шинжилгээний лабораторид шаардлагатай 19 ширхэг тоног төхөөрөмж, 5,000 ширхэг шинжилгээний урвалж, оношлуур, хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахад шаардлагатай 4,804 ширхэг тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгслийг худалдаж авах ажлыг ЭМЯ зохион байгуулна. Гүйцэтгэл 0%.
БНХАУ-ын тусламж
Тус улсаас 700 мянган долларын тусламж авсан.
 
Эхний удаад 5,000 оношлуур, 5,000 ш эмнэлгийн зориулалттай N95 маск, 5,000 ширхэг мэс заслын зориулалттай амны хаалть, 1,000 ширхэг хамгаалалтын хувцас УОК-т
II ээлжинд 8,000 ш оношлуур, 490 мянган ширхэг мэс заслын амны хаалт УОК-т
III ээлжинд 100 мянган ширхэг KN95 маск ЭМЯ-нд тус тус шилжүүлсэн.
Европын холбоо
Тус холбооноос 50.8 сая долларын гэрээний дүн байгаа бол бодитоор авсан нь 16 сая доллар байгаа. Энэ мөнгийг КОВИД-той холбоогүй өөр зориулалтын мөнгө.
 
7.8 сая еврог техникийн туслалцаа
43 сая еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр авахаар эхний 16 сая доллар нь орж ирсэн.
ОУВС
ОУВС-аас яаралтай санхүүжилтийн нөхцөлөөр авсан 99 сая доллар авсан.
 
Энэ бол төсвийн дэмжлэг. Төсвийн орлого тасрах үед нөхөх зорилгоор, цар тахлын үед санхүүжүүлэхээр авсан. 99.5 сая доллар ороод ирчихсэн байгаа. Хүүхдийн мөнгө, НДШ-ийг тэглэх зэрэг арга хэмжээнд зарцуулагдаж байгаа.
 
Дэлхийн банк
Коронавирустэй холбоотойгоор Дэлхийн банкнаас 70 сая долларын гэрээний дүн бүхий тусламж авч байгаа. Бодитоор авсан нь 19.3 сая доллар.
 
Цахим ЭМ төслийн дахин хуваарилалтаар 2.1 сая доллар буюу авсан байсан зээлийн зориулалтыг өөрчилсөн. Гүйцэтгэл 100% байгаа.
 
15 суурин рентген
12 зөөврийн рентген
41 зөөврийн эхо аппарат авсан.
Төв болон орон нутгийн эрүүл мэндийн салбарт нийт 67 төрлийн тоног төхөөрөмжийг авсан.
 
Боловсролын чанарын шинэчлэл төсөл
 
Уг төслийн 5 сая төгрөгийн санхүүжилтийг дахин хуваарилалсан.
 
Энэ нь одоо хэрэгжиж байгаа төслөөс дахиад зориулалтыг нь өжөрчлөөд аравдугаар сарын Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулсан. Гүйцэтгэл 100%. Энэ нь зээлийн нийт хэмжээг нэмэгдүүлэхүй, зориулалтыг өөрчилсөн юм. Цаад байгууллагуудтай нь ярьж тохироод гэрээнд өөрчлөлт оруулаад явж байгаа.
 
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл
 
Тус төслөөс дахин хуваарилалт хэлбэрээр 15 сая долларыг авахаар байгаа. Гүйцэтгэл 66%-тай.
 
10 сая долларыг нь сайн дурын даатгуулагчдыг 4, 5, 6, 7 дугаар саруудын даатгалаас чөлөөлсөнтэй холбоотой санхүүжилтийг НДСанд шилжүүлсэн.
 
Цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл
 
Уг төслийн 26.9 сая ам.долларын гүйцэтгэл 7.8 %
 
Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ХУд-ийн 300 ортой эмнэлэг, АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг, 21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн нийт 1,000 орчим нэр төрлийн 11,500 тоног төхөөрөмжөөр хангах.
Эдгээр эмнэлэгт 1,000 ор дэлгэх боломжийг бүрдүүлэх ажил хийгдэнэ.
ЭМЯ, ДБ-ны худалдан авалтын журмын дагуу хийгдэнэ.
 
Онцгой байдлын үеийн дэмжлэг ба хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл
 
Тус төдийн 20 сая долларын гүйцэтгэл 0 байгаа. Мөнгө нь орж ирээгүй. Өнгөрсөн сарын 29-нд УИХ соёрхон баталсан.
 
Ихэхн зээлийн мөнгө Төрийн санд биш, гэрээ хийж байгаа ААН рүү шууд шилждэг.
 
Буцалтгүй тусламж
 
Тусламжаар $1 саяыг авсан. Гүйцэтгэл 0% байгаа. Уг мөнгөөр
 
4 сая ширхэг бээлий, нэг удаагийн маск 206,000, N95 маск 28,000 ширхэг, хамгаалах хувцас 16 мянган ширхэг, нүүрний шил 6,000 ширхэг зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, онцгой нөхцөлд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ажилтнуудад олгоно.
 
Худалдан авалтын ДБ-ны журмаар ЭМЯ зохион байгуулна.
 
Японы Засгийн газар
Тус улсаас 9.3 сая долларын зээл авах бол авсан зээл нь 0 байгаа. Зориулалт нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, оношилгоо эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж төхөрөөмж авах болон халдварын үед холбоо, зарлан мэдээлэх систем нийлүүлэхэд ашиглана.
 
Мөн Сангийн яамтай холбоогүй ч цар тахлын үед бусад байгууллагаас олгосон санхүүжилтийг танилцууллаа.
USAID
2.5 сая доллароор саван гар ариутгагч, орлого багатай айл өрхийг дэмжих, эм, эмнлэгийн хэрэгсэл нийлүүлэхэд зориулагдаж буй.
 
Германы ЭСЯ
1.5 сая долларын тусламжаар МСҮТ-ийн төвүүдэд контент бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход тусална.
 
НҮБ
2.6 сая долларын буцалтгүй тусламжаар ОБЕГ-тай хамтраад багаж тоног төхөрөөмж, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.
 
Мөн Оюу толгой, Хү хамтлагаас дэмжлэг ирснийг дурдлаа.
 
Ийнхүү цар тахалтай холбоотойгоор Засгийн газар төсвийн дэмжлэг хэлбэрээр 299.5 сая долларын зээл авахаар гэрээ байгуулснаас 199.5 сая (100- АХБ, 99- ОУВС, АХОБ -100 сая) доллар хүлээгдэж байна. 66.6%-ийн гүйцэтгэлтэй.
 
Харин төслийн санхүүжилт 119.4 сая доллар бөгөөд 10 төсөл хэрэгжүүлэхээс 32.5 саяыг хүлээж аваад байгаа аж. 86 сая долларыг дөрөвдүгээр улиралд авна гэв.


Нийтэлсэн огноо2020-11-19