ЭМЯ: 13 хүнээс коронавирус илэрч, дотоодын халдвар 85 боллоо www.eagle.mn
Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр 11:00 цагаас хойш 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Улсын хэмжээнд 11:00 цагаас хойш
Улаанбаатарт 14
Сэлэнгэ аймагт 41
Орхон аймагт 13
Дархан-Уул аймагт 11
Дорноговь аймагт 1
Говьсүмбэр аймагт 1
Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаны 4 хүн
Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 85 боллоо.
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 518, эдгэрсэн 335 байна.
ХӨСҮТ-д 176 хүн эмчлүүлж байгаагаас нь
хүнд-1
хүндэвтэр-35
хөнгөн 140 хүн байна. Нийтдээ 182 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байна.
Халдварын голомт илэрсэн таван аймаг, Улаанбаатарт тандалт, шинжилгээний ажил үргэлжилж байна.
11 дүгээр сарын 9-ны 17:00 цагаас 10-ны 03:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Арслантай гүүрний чанх баруун хойно байрлах GGS "Говь гурван сайхан" караокегоор үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119,80086829 тоот утсанд утасдан зөвлөг,өө зөвлөмж авна уу" гэв.
Нийтэлсэн огноо2020-11-19