1 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      2 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      3 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      4 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      5 PRESIDENT OF MONGOLIA CONFERS THE ORDER OF CHINGGIS KHAAN ON THE MAS WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/09      6 MONGOLIA TO BUILD SECOND AIR NAVIGATION CENTRE IN SAINSHAND BY 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      7 EXPERTS DISCUSS MONGOLIA’S FRESHWATER RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      8 COUNTRY RICH WITH LIVESTOCK, BUT POOR HERDERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/08      9 PUREVDAGVA ELECTED ULAANBAATAR MPP COMMITTEE CHAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/08      10 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-Д 558.3 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР Х.НЯМБААТАРААС ГАДНА 5 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хэрэглээний зээлээ төлөх хугацааг дахин сунгаж болно www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын нөхцөлд Төвбанк эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэх зорилгоор гаргасан шийдвэрүүдийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр дэлгэрэнгүй танилцуулав.
Тэрээр, “Бодлогын хүүг 6 хувьд хүргэж буй нь зах зээлд буюу бодит секторт мөнгө гаргах боломжтой болж байна гэсэн үг. Ингэснээр хүүгийн ерөнхий нөхцөл багасна. Энэ нь санхүүгийн зах зээлд байгаа өндөр хүүг доош татах дохио болно. Банк 6.5 хувийн хүүтэй санхүүжилт аваад цааш нь дахин санхүүжилт хийж болно" гэдгийг тодотголоо. Тодруулбал, арилжааны банкуудын хүү багассанаар бодлогын хүүгийн санхүүжилтийн зардал буурна. Банкууд 6.5 хувийн хүүтэй эх үүсвэрийг авч цааш нь дахин санхүүжүүлэх, шинээр зээл гаргахдаа хүүгийн эх үүсвэрийг ашиглаж болно. Хүүгийн хувь хэмжээ буурна гэдэг нь нийт санхүүгийн зах зээл дээр байгаа өндөр хүүг доош нь татах юм.
400 гаруй тэрбум төгрөгийг суллаж эдийн засгийн эргэлтэд оруулах, өмнө нь олгосон хүндрэлд орсон зээлийг дахин санхүүжүүлж болно.
Мөн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар буулгаж 6 хувьд хүргэж байгаа нь нийт банкны системд 400 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суллаж өгч байгаа нэг хэлбэр юм. Өмнө нь банк иргэдээс харилцах хадгаламж татлаа гэхэд 8.5 хувийг заавал Монголбанканд байршуулаад, эдийн засгийн эргэлтэд оруулалгүйгээр нөөц хэлбэрээр хадгалдаг байсан. Харин одоо 400 гаруй тэрбум төгрөгийг суллаж эдийн засгийн эргэлтэд оруулах, өмнө нь олгосон хүндрэлд орсон зээлийг дахин санхүүжүүлж болно гэв.
 
Шинээр ЖДҮ-ийг болон экспортыг дэмжих чиглэлээр буюу тухайн банкны бизнес төлөвлөгөө нь ямар зорилтот бүлэгт үйлчилмээр байна тэр чиглэл рүүгээ эх үүсвэрийг чөлөөтэй ашиглах боломжтой болж байна.
 
Шийдвэрийн дагуу эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг ирэх оны 7 дугаар сарын 1 хүртэл сунган үргэлжлүүлэхээр болсон. Энэ нь өмнө нь 5 дугаар сард гарсан, энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх байсан шийдвэр бөгөөд дахин хугацааг нь сунгаж буйг мэдээллээ. Ингэснээр өрхийн зээлийн дарамтыг бууруулна, банкны салбарын тогтвортой байдлыг дэмжинэ. Хэрэв өрхийн орлогод нь доголдол үүсэж, зээл төлөлтөд нь ачаалал үүсвэл сунгаж болно.
 
Ингэснээр зээлийн чанарын ангилал доошоо буурахгүй, санхүүгийн сахилга бат зөрчсөн болон зээлийн мэдээллийн санд бүртгэхгүй учраас ирээдүйд зээл авахад асуудалгүй. Бизнес болон хэрэглээний зээлийг банкууд хариуцдаг учраас төв банкнаас оролцох боломжгүй ч Монголбанк зээлдэгчийн зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд хүсэлтийг хүлээн авч бодит нөхцөл байдлыг судлан шийдвэрлэж байх үүргийг арилжааны банкуудад өгч байна.
 
Хэрэглээний зээлийн хугацааг сунгаснаараа үндсэн төлбөр хойшлохоос гадна сарын төлбөр нэмэгдэхгүй.
Тухайлбал, банкууд зээлдэгчийг өрийн дарамтад оруулахгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн:
 
гэрээний нөхцөлийг өөрчлөх, хугацааг сунгах,
нэмэгдүүлсэн хүү торгууль алданги ногдуулахгүй,
хүүг нэгтгэж тооцож дарамт үзүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллах юм.
Мөн ирэх оны 7 дугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлийг хойшлуулж, энэ хоорондын хугацаанд зээл төлөхгүй, хүү бодогдохгүй. Ипотекийн зээлийн санхүүжилтийн дийлэнх хувийг Монголбанк хариуцдаг.
Нэг зээлдэгч сард дунджаар 530 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Тэгэхээр найман сарын хугацаанд 4 сая 240 мянган төгрөгийн төлбөр төлөх дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм.
ЖДҮ, уул уурхайн бусад экспортыг дэмжихэд зориулсан урт хугацааны дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэхээ Монголбанкны ерөнхийлөгч эцэст нь мэдэгдэв. Энэ хүрээнд Төвбанк IV улиралд 230 тэрбум төгрөгийг санхүүжилт хэлбэрээр ашиглахаар төлөвлөснийг тэрээр мэдэгдлээ.


Нийтэлсэн огноо2020-11-25